Нийгэм мэдээ

"Уур амьсгалын төсөөллөөр цаашид эм хонины амьдын жин буурах төлөвтэй байна"

УЦУОСМ-ийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс малын амьдын жин, тарга хүчний байдал олон жилийн дунджаас хэр зэрэг байгаа талаарх мэдээллийг УОК-ын хурлын үеэр танилцууллаа. 

Тодруулбал, "Байгалийн бүс төлөөлсөн МАА, цаг уурын долоон харуул олон жил тасралтгүй судалгаа, ажиглалт хийж байна. 

2024 оны хоёрдугаар сарын 29-ний байдлаар

Ой хээрийн бүсэд,

  • Эм хонины амьдын жин 44 кг
  • Эм ямааны амьдын жин 36 кг 
  • Үнээний амьдын жин 276 кг 

Тал хээрийн бүсэд,  

  • Эм хонины амьдын жин 38 кг 
  • Эм ямааны амьдын жин 36 кг
  • Үнээний амьдын жин 278 кг байна. 

Харин говийн бүсийг төлөөлсөн харуулын хэмжилтийн мэдээгээр эм ямааны амьдын жин 22 кг байна. Олон жилийн дундажтай харьцуулахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд ямааны амьдын жин маш бага болсон. Тус харуулын суурийн хэмжилтийн мэдээгээр нийт суурийн 50% нь хорогдсон. Уур амьсгалын төсөөллөөс харвал цаашид эм хонины амьдын жин буурах төлөвтэй байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button