Нийгмийн

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлэхэд 10 хоног үлдлээ

2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Нэр дэвших гэж буй нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлсний дараа, нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, адуитын байгууллагад хүргүүлэх ёстой.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.2 дахь хэсэг заасны дагуу

  • Нам, эвсэл нь гуравдугаар сарын 25-нөөс өмнө
  • Бие даан нэр дэвшигч нь дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Тэгвэл гуравдугаар сарын 25-ны өдөр даваа гараг таарч байгаа тул өмнөх баасан гарагт нь амжиж хүргүүлнэ. Ингэснээр нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхэд 10 хоног үлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button