УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сонсголуудаар хулгай луйврыг илчилж, авлигатайгаа тэмцэн, сонгуулийн бэлтгэлээ сайтар хангана"

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд /2024.03.15/ 10.00 цагт эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үг хэлэхдээ "УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Ирц 55 хувьтай байна.

Эрхэм хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа. УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид оо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн хугацааны отгон чуулган болж байна. Тэр ч утгаараа төр ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх учиртай.

Өнөөдөр тогтолцооны цогц реформын томоохон үр дүнг баталсан онцлог чуулган болж байгааг та бүхэн энэ танхимаас харж байна. Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингис хаан танхимдаа хуралдаж байна. Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна.

Энэ удаагийн парламент ачааны хүндийг, улстөрийн ширүүнийг туулж их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.

Олон жил гарцсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн босгон дээр найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газартайгаа нэгдмэл нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентын илэрхийлэх нэг онцлог юм.

Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэгч, сонгуулиар төр засгаа бүрдүүлдэг ардчилсан улс. Ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт шударга нийгмийг төлөвшүүлэх. Гэхдээ бодож төсөөлснөөс өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөр хүрсэн.

Тиймээс өнгөрсөн туршлага шүүн тунгаах, алдаагаа засч залруулах эрчилсэн давлагаа болж өрнөж байна. Эмх замбараагүй боловч, эмхлэн цэгцрэх хөдөлгөөн юм.

Улстөрийн намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдаас давуу байдал эдлэх боломжийг бүрмөсөн хязгаарласан. Хараат бус бие даасан шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийг баталсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль түүнтэй уялдуулан Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиудыг баталж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох засаг захиргааны шинэчлэлийг тавилаа.

Мөн олны анхаарал татсан хэргүүдээр парламентад хянан шалгах түр хороо байгуулан нээлттэй сонсгол зохион байгуулж, ард түмний мэдэх эрхийг хангалаа. Цалин төсвийг ч нэмэгдүүллээ. Гурван D буюу цахим парламентаар бидний хэрэгжүүлсэн олон ажил, олон өөрчлөлт авч ирж байна. D парламент нь ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх шинж боломжийг нээж өгч байна.

Үндэсний баялагийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Энэ чиглэлээр парламентад суудалтай улстөрийн намууд нэгдсэн ойлголтод хүрсэн. Ногоон автобусны хэрэг, ашигт малтмалын лиценз, газар олголтын байдал хяналт шалгалт хийх түр хороог ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, монголын баялгийн хулгай луйврыг илчилнэ.

Хууль бусаар ашиглаж, бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний ордыг төр ард түмний өмчлөлд буцаан авсанаар Салхитын мөнгөний жижигхэн ордыг төр, ард түмний өмчлөлд буцаан авснаар 400 гаруй мянган ахмадын 900 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүйд нь нөхөх олговор олгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том, жижиг ордууд тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчим нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор АМНАТ-ын тооллогыг ч явуулах ёстой. Шүгэл үлээгчийн тухай хуулийг удаашралгүй батлуулахад ажлын хэсэг анхааран шуурхайлах шаардлагатай байна.

Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад улстөрийн өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм.

Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой.

Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно.

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой. Энэ удаагийн цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна. Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана.

Эрхэм гишүүд ээ, Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр НЭГ МОНГОЛ болж нэгдэх, НЭГ ЗҮГ-т хамтдаа харах, ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-ийг дэмжин түрж, ШИНЭ СЭРГЭЛТ-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын Эрхэм гишүүд, нийт ард түмэндээ уриалъя" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 14:31

ЭРХЭМ СПИКЕРЭЭ НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНК ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ ТӨМӨР ЗАМААС ХУРААГДСАН ТЭРБУМААР ЯРИГДСАН МӨНГӨНИЙ ХЭРЭГ ХААЧЧИХАВ СОНГУУЛИЙН ӨМНӨ АРАЙ Л ХЭТЭРХИЙ ПОПОРЧ БАЙГАА ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА УУ? НҮҮРСНИЙ СОНСГОЛООР ОДОО Л ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АВИЛГАЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ГЭТЭЛ ТАГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭСЭЭРЭЭН БАЙГААД ӨӨ ЭНЭ ШААЛ ХУДЛАА УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМНАХ ШОУ БАЙСНЫГ ОЙЛГОЧЛООШТ ЗҮГЭЭР Л БАЙЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?

Иргэд
Иргэд
2024-03-16 11:09

Мань Занданшатар Ах нарынхаа буянаар, ивээл дор нь сүүлийн 7 жил УИХ ын дарга хийж, эрх мэдэл, идэж уусандаа бялуурч, эрээ цээрээ �##�даж, эргэж ноцдог бирд болдог нь МАН ын түүхэн зарчим. Тэр ч битгий хэл ард түмнээ, эх орныхоо төлөө х�##�уун амь бүлээн цусаа ч хайрлахгүй тэмцэж, энэ тэнэгүүдэд ингэж оодрох боломжийг бий болгож өгсөн ДАНДАР баатарыг МАН яаж хэлмэгдүүлснийг ард түмэн мартаагүй. Угтаа ард түмэн БИРД намыг тараах ганцхан хүсэлтэй

Холбоотой мэдээ

Back to top button