Хаврын чуулганы хоёрхон сарын хугацаанд заавал амжуулах учиртай ажлууд

2020 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 76 гишүүний отгон чуулган эхэллээ. Сонгуулийн хугацаагаа тооцвол үлдсэн хууль тогтоомжууд дээр тэд бараг хоёрхон сар ажиллахаар байгаа. Энэ богино хугацаанд төлөвлөсөн ажлууд болон заавал амжуулах ажлуудын талаар хүргэе.
-Дөрвөн сонсголоор ах нар, нам дамжсан өрсөлдөгчдид нь "намнагдана"-
Хамгийн их хүлээлт үүсгэж буй нь дөрвөн сонсгол. МАН-ын залуу удирдлагууд хотын газар олголт, ногоон автобус, уул уурхайн лиценз олголт, эмийн чанар гэсэн үндсэн дөрвөн агуулгаар нээлттэй сонсгол явуулахаа зарлаад байна. Сонсголоор дамжуулан "Биднээр ер нь тоглосоор иржээ" гэх уур амьсгал төрүүлэхээр бэлдэж, сонгуульд өрсөлдөх, мандат авах нэр бүхий дүрүүдийг нам дамнуулан намнах нь ч тодорхой юм. Энэ нь асар их дата, мэдээллийн хүчээр хийгдэхээр төлөвлөгдсөн. МАН-ын залуу удирдлагууд өөрсдийн хүчтэй буй үеэ урт хугацаанд барихын тулд нам болоод нийгмийн салбарын үе шилжих процессыг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, дэмжлэг авахад чиглэхээр байна.
Хотын газар олголтын түүх, МАН дахь М.Энхболд, Т.Бадамжунай нарын тэргүүлдэг "Хотын фракц"-ын хөшигний арын мэдээллүүд дэлгэгдэнэ. Тэдний хамт нам дамнан парламентад суудал авсаар ирсэн Б.Наранхүүгийн асуудал ч сөхөгдөх юм. Цаашлаад Шадар сайд С.Амарсайханы хамааралтай хувийн бизнесүүд, томоохон орон сууцны хороолол босгосон Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар зэрэг өнөөгийн Засгийн газрын гишүүдийн нэрс ч яригдахаар хүлээгдэж байна.
"Ногоон автобус" агуулгаар, Өнгөц харахад, энэ асуудлаар хотын дарга асан Д.Сумьяабазар, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар, тэднийг дагасан томилгоонууд байцаагдахаар харагдана. Гэвч УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй АН-ын томчууд ч дуудагдахаар хүлээгдэж байна. Автобусны хэрэг дотроо улаан, ногоон, жижиг оврын гэсэн гурван хэсэгт хуваагдаж, 60 гаруй албан тушаалтныг хамарсан. Түүнчлэн томоохон хувийн хэвшлүүдийн захирлуудыг саатуулж, банкны гүйлгээг нь хянах зэргээр мөрдөн шалгасан юм.
Уул уурхайн лиценз олголт, уул уурхайн лиценз олголт машид замбараагүй олгогдож, монголын нэр бүхий хэдхэн хүн цүнхэлж яваад зарсан гэж яригддаг. Хариуцлагагүй уул уурхай эхлэх цэг ингэж тавигдсан агаад монгол хүний нэр дээр бүртгэлтэй ч гаднын иргэдийн эзэмшдэг лицензүүд үлэмж олширсон байдаг. Газрын доорх баялаг ард түмний өмч байхаар Үндсэн хуульдаа заасан ч дотоодын цөөн хэдхэн гэр бүлийн хүрээнд стратегийн чанартай ордууд нь орчихсон асуудал ч бий. Энэ бүх асуудлаа нийтэд нээлттэй байдлаар хэлэлцэхээр бэлтгэж байна.
Эмийн чанар, үнийн өсөлт, Эмийн агуулга нэлээд эртдэж мэдэхээр ч энэ бизнест монопол байдлаар илтэд хөлжиж, эмийн чанарт үл анхаарагч дүрүүдээ нийтээрээ мэдэж авах боломж бүрдэх юм.
УИХ-ын 2024 оны хаврын отгон чуулганаар 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон. Зургаадугаар сарын 28-нд сонгуультай. 100 гаруйхан хоног үлдэв. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас эхэлнэ. Ингэхээр энэ 44 хууль тогтоолын төслийг хоёрхон сард багтаан хэлэлцэхээр асар давчуу төлөвлөгөөтэй гэсэн үг.
-Хэлэлцэх жагсаалтад оруулж ирсэн ч, D parlianment-д байрлуулаагүй хуулийн төслүүд-
Нэг. Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Хоёр. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
Гурав. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Дөрөв. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
-Хэлэлцэх жагсаалтад багтаж, батлуулах хүлээлт дагуулсан хуулийн төслүүд-
Нэг. “Монголчууд баялагтаа эзэн болно” гэж тунхаглах Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийн чадамжтай Монгол Улсын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаараа одоо байгаа хууль эрх зүйн орчны алдаа дутагдалыг засч, ахиц дэвшил гаргаж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН бүрд цаашлаад эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийт уг хуулийн төсөлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс эх орон, иргэддээ "ашигтай" байх хувилбарыг хэлэлцэн баталж чадвал ойрын жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт реформ хийгдэх юм.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл гэх мэт ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй парламентын үйл. ажиллагаа ямар байх, ямар дэг журамтай байх, УИХ-ын гишүүн хэдэн минутад багтааж хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлт хэлэх гэх мэт нарийн асуудлуудыг хэлэлцэж батлах юм.
Гурав. Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл;
Энэ хуулийн төслийг 2021.11.01-нд өргөн мэдүүлсэн. Өргөн баригдаад гурван жилийн нүүрийг үзсэн ч, ажлын хэсгийн гараас гараагүй байна. Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой. Тиймээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна гэж УИХ-ын дарга нээлтийн индэр дээрээс сануулсан.
-Өргөн баригдаагүй ч үгүй хэдий ч, энэ хавар зүтгүүлэн батлах чигтэй хуулийн төслүүд-
Нэг. Нийслэлийн засаглалын бүтцэд өөрчлөлт оруулна
Сая нийслэл бүсчилсэн хөгжлийн форумаа хийж, “20 минутын Улаанбаатар” гэсэн том концепц хэрэгжүүлэхээ зарлалаа. Энэ хүрээнд нийслэлийн засаглалын бүтцэд өөрлөлт оруулах ажил багтсан нь анхаарал татав.
Тодруулбал, Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны засаг даргын статусыг хумьж 42 нэгжтэй болгох тухай засаглалын хэлбэрт шилжих төлөвлөгөө яригдаж байна.
Засаг захиргааны нэгжийн тухай хуульд, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд бага зэрэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Том өөрчлөлт орохгүй гэж үзэж байна.
Гэхдээ эдгээр хуулиудын нэмэлт өөрчлөлтөө өргөн бариагүй байгаа юм.
Хоёр. Малчин өрхийн холбоо үүсгэх хууль батална
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлтээр УИХ-ын дарга Г.Занданшатар малчин өрхүүдийг холбоо болгох тухай хуулийг хөндөв.
Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгаа гэж онцолсон. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй гэв.
Гэхдээ энэхүү хуулийн төсөл өргөн баригдаагүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатараа хийх ажлаа зөв тооцоололдоо. Гол хийх ажлын чинь эхний ээлжинд Ерөнхийлөгч агснуудыг нутагт амьдруулж америкчилж Улаанбаатараас �######�уулах. Тэгэхгүй бол хотоор дүүрэн хогийн ургам�##� ургуулж, ард түмэн амьсг�##� агааргүй болгож, бүгд харшлын өвчтэй боллоо.
Автобусны хулгайн эхлэл С.Амарсайхан Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайчтай хамтран сургуулийн атус шахсан булхайнаас эхэлдэг бөлгөө. МАН-ын ихэнх томчууд болох Ч.Хүрэлбаатар мэт энэ хулгайчтай холбогдсон. Ухв�##� их юм гарнаа. Цааш нь ярих уу яах уу
Тэнэг сах�##�тай МАН 8 жилийн хугацаанд Дарханы 204 км замыг одоо ч тавьж дуусаагүй. Тус замыг буруу хийснээс энэ өвөл нэг урсг�##�ын замаар явсан. Өнгөн асьф�##�дыг нь ч тавиагүй шүү дээ.
4жил юу хийж байсан хулгайч нар вэ хоолны савнууд чинь