УЛС ТӨР

"Өнгө үзэмжгүй гаднах хаяг, рекламны самбар, хашааг буулгана"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Төвлөрсөн хогийн цэгүүдийг  түшиглэн хог  ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн  хэвшлийн түншлэлийн  хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Дүүргүүдийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  ажлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх
  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Хот, нийтийн аж ахуйн чиг дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан дүүргүүд сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлэх
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 15:03

Бага сага ч гэлтгүй нийслэлд хийх ажил маш их байгаа Нямбаатар хийсэн ажилгүй гэж хэлүүлж байснаас ийм ч гэсэн ажлыг хийчэх л хэрэгтэй ядаж л хот өнгө үасна

Зочин
Зочин
2024-03-19 07:54

АВИЛГА ХОРООЛЛОО БУУЛГААЧЭЭ ОЧИЖ ҮЗМЭЭР БАЙНА ЭНЭ ХОРООЛОЛ БУУХАД МОНГОЛНУУД БАЯСАНА МАНАЙ КОМПАНИ БУУЛГАЧИЙ САРЫН ДОТОР БУУЛГАНА

Зочин
Зочин
2024-03-19 12:48

Өөрсдөөр нь буулгуулах хэрэгтэй. Арай хот мөнгийг нь гаргаж буулгах гэж байгаа юм биш биз дээ. Тэдний оронд д�##�ий муруй цахилгааны, гэрэлтүүлгийн бас замын тэмдэгтийн шонгуудаа эгц тэгш болговол таарна. Хаашаа л харна д�##�ий шонгууд. Нүд нь яасан улсууд босгодог юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button