Улс төрийн мэдээ

МАН-ын бага хурал хуралдаж, мөрийн хөтөлбөр хэлэлцэнэ

Өнөөдөр МАН-ын бага хурал 11 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай,  МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Өөрөөр хэлбэл, МАН 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаараа батлахаар товложээ. МАН-ын Үндсэн дүрмийн З6 дүгээр зүйлд дараах зүйл заалтыг тусгасан байна.

36 дугаар зүйл. Намаас УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих нийтлэг шаардлага

36.1. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүн нь “Монгол Ардын Намаас төр, улс төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдох, томилогдох гишүүний ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчөөгүй байна.

36.2. Намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хугай зэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг юм.

Энэ бол МАН-ын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарын дур зоргоор шийдсэн дүрэм журам биш бөгөөд МАН-ын Үндсэн дүрмэнд заагдсан зүйл заалт гэдгийг дор нэхэн сануулъя.

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах 

6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.

6.3. Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:

6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;

6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхын саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн. 6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны

6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

Эцэст нь, МАН-ын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулдаг бөгөөд Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны  дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ хэмээн дүрмэндээ заажээ. Сануулахад, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд 2024 оны гуравдугаар сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button