УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Элчин сайдын яам, дипломат ажилтнуудын оролцсон хэргийн талаар мэдээлэл сонсоно

Монгол Улсын хоёр дипломатч Герман Улсын Дрезден хотноо 70 кг хар тамхи хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэх гэж байхдаа саатуулагдсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын эхээр гарсан. Монгол Улсын нэрийг дэлхий дахинд унагасан уг хэргийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр хэлэлцэж байгаа юм. 

Уг асуудалд УИХ дахь олонхийн бүлгээс ямар байр суурь баримталж байгаа талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг ирэх гуравдахь өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаа сүүлийн 20-иод жилийн хугацаанд Элчин сайдын яам, дипломат ажилтнуудын оролцсон хэргийн талаар мэдээлэл сонсох юм. Шаардлагатай гэвэл үүнийг чуулган дээр сонсож болно. Ер нь бүлгийн зүгээс хуулийн хүрээнд шалгах ёстой. Хуулийн хүрээнд хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм ч учраас байнгын хорооны хурлаар яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж хурал зарлаад байна” гэлээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button