Сурвалжилга, Нийтлэл

Өнчин дөрвөн дүү, өвчтэй ааваа асарч яваа 14 настай охин: Энэ бүхнийг хүнд ачаа гэж боддоггүй

Гэр хороололд байрших 24 цагийн цэцэрлэг. Охин том эрэгтэй дүүтэйгээ хамт хоёр охин дүүгээ цэцэрлэгээс нь авахаар ирлээ. Тэр даваа гараг бүр дүү нараа эрт авч ирж өгөөд баасан гарагт оройхон авдаг. Харин өнөөдөр өөрт нь зав гарч, нэг өдөр ч гэсэн гэгээтэй дулааханд эрт авч яваа нь энэ.

Хүүхдүүд эцэг, эхээс тавуулаа. Ээж нь өнгөрсөн жилийн хавар яг өдийд өөд болчихсон. Харин аав нь чихрийн шижин өвчний сүүлийн шатны хүндрэл оноштой. 14 настай энэ охин 3-12 насны дөрвөн дүү, өвчтэй ааваа асарч, хамгаалж, амьдралаа “удирдах” үүргийг хүлээж аваад нэг жил болжээ.

Бага нь удахгүй 3 ой хүрэх бол түүнтэй хамт 24-ийн цэцэрлэгт явдаг эгч нь 5 настай. Ирэх жилд сургууль орох тул СӨБ-ын бэлтгэл анги. Харин том гурав нь 1, 6, 8-р ангид тус, тус сурдаг буюу 7, 12, 14 настай.  

Бид явсаар хорооллын эцсийн баруун хойд талын гэр хорооллын гудамжаар сүлжсээр нийтийн байранд ирлээ. 20 м.кв хойшоо харсан цонхтой энэ өрөөнд тэд зургуулаа амьдарч байна. Нэгдүгээр ангийн хүү амарсан тул аавтайгаа гэртээ үлдэж, ах эгч хоёр нь дүү охидоо авч ирснээр энэ айл бүлээрээ цугларлаа. Эрвийсэн хоёр охин юуг ч юм шулганаж аавдаа, ахдаа, эгчдээ эрхлэн зүүгдэнэ. 12 настай хүү “Агаагийн эрхий балай” гэсээр 3 настны хувцсыг солив. Харин охин аавынхаа хоолыг хийж, дүү нараа цайлахаар шамдана. 

Хүүхдүүдийн ээж 2023 оны хавар дөрөвдүгээр сард гэнэт л өөд болчихсон. Талийгаач эмэгтэй нагац эгчийнхээ байшинд эмээгээ асрахаар гэр бүлээрээ нүүж ирснээс хойш зургаан сарын дараа тэд өнчирч үлджээ. Байшингийн эзэн талийгаачийн 49 хоногийг ч дуусаагүй байхад “Манайх хашаа байшингаа зарахаар болчихлоо, нүүгээрэй” гэж хэлсэн. Ингээд хүнд өвчтэй, таван өнчин хүүхэдтэй залуу энэ нийтийн байранд нүүж иржээ. Тэд ээжгүй амьдралд, хүйтэн нийтийн байранд дасаад яг нэг жил болж байхад нь бид очиж уулзлаа.

 Д.Энхмандах 2021 онд сахрын өвчтэй гэж оношлогдсон. Гэргий нь 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд өөд болсон. Өвчин нь хүндэрч нүд, хүзүүний хагалгаанд орсон тул маш тамиргүй, үгээ зөөж ядан ярина. 100 метр яваад л уначих гээд байдаг болчихсон тул охиндоо ямар ч дэм болж чадахгүй байна. Харанхуй гудамжаар ирдэг охиноо тосоод авч ч чадахгүй, жижигхэн охидоо тэвэрч ч дийлэхгүйд хүрлээ. “Сахар" гэдэг хүнийг ядраадаг өвчин юмаа гэсээр жижигхэн сандалд зовиуртайхан суув. Түүнтэй ярилцлаа.

-Хүүхдүүдтэйгээ хоцроод нэг жилийг ардаа орхижээ. Одоо ямархуу байна даа?

-Эхнэр маань ажлаа хийгээд зүв зүгээр явж байгаад ноднин 4 сард гэнэт л өнгөрчихсөн. Тэгээд таван хүүхэдтэйгээ үлдсэн дээ. Ноднингийн 5 сард энэ нийтийн байранд ирээд ингээд хүүхэдтэйгээ амьдарч байна. Миний бие сахрын хүндрэл гэж нэг юманд ороод жаахан тиймэрхүү байна. Ноднин идээт үрэвсэл болоод, энэ жил нүд рүү нөлөөлөөд хоёр ч удаа хагалгаанд орлоо. Сүүлийн өдрүүдэд хөл хэсэгтээ хүндрэл өгч, судсаа дагаж болон яснууд янгинаад шөнө унтаж чадахгүй болчхоод байна. Уг нь талийгчаа байхад ойр ойрхон эмнэлэгт хэвтээд хүндрүүлчихгүй яваад байсан. Одоо хэдэн хүүхдэдээ санаа зовоод эмнэлэгт хэвтэж чадахгүй болчихлоо. Нийтийн байр маань хэдий камер, хяналт сайтай ч охин хүүхэдтэй хүн чинь орхиод явж чаддаггүй юм байна. Гадуур янз бүрийн юм дуулдаад байхаар бүр айгаад эмнэлгээ бараадахгүй өөрийгөө тариад ингээд байж байна даа.

-Уучлаарай та эхнэрээ гэнэт л өнгөрчихсөн гэсэн. Тэр талаар багахан тодруулж асуух гээд?

-39 настайдаа гэнэтхэн өнгөрсөн дөө. Өвчин энэ тэр хэлдэггүй л байсан. Гэнэтхэн нэг шөнө тийм зүйл болчихсон. Гэнэтийн хагацал хэцүү юм билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт элэг өөрчлөлттэй, уушги устаад унжчихсан гэж дүгнэсэн байсан. Архаг хууч архаг өвчин байгаагүй. Өнгөрөхөөсөө хоёр сарын өмнөөс цээж рүү өвдөөд байна гэж хэдэн удаа хэлсэн. Тэр үед манай бага хоёр ой хүрэх гэж байсан учраас ажил хийе гээд нэг утасны дэлгүүрт худалдагчаар орчихсон байсан. Бид хоёр багыгаа хөхнөөс нь гаргах гээд өдөр нь би угжаад, шөнөдөө мөөмөө хөхөөд л. Хөхүүл охиноо тэврээд хоцрох хэцүү юм билээ.

-Арай л жаахан байна даа, эд нар?

-Харин тийм ээ. Гэхдээ яахав ээ, ноднин хаврыг бодвол арай гайгүй болж байна.  Хоёр бага 24-ийн цэцэрлэгт яваад биеэ даачихлаа. Гараас гарах ч болоогүй л дээ. Миний энэ охин л бид хэдийг бөөцийлж авч явж байна. Муу охиноо харахаар дэндүү багаасаа их ачаа үүрлээ дээ гэж боддог. Миний охин чинь өглөө 7 цагт босоод нэгдүгээр ангийн дүүгээ хүргэнэ. Ирээд аавынхаа хоол цайг бэлдэж, гэрээ цэвэрлэнэ. Дүүгээ 12 цагаас тарахаар нь оруулж ирчхээд өөрөө хичээлдээ явна. Нэг дэх өдрийн өглөө 7 настайгаа хүргэчхээд Хайлааст руу хоёр охин дүүгээ аваад гардаг. Тав дахид очиж авна. Хань маань өнгөрөөд хориод хонож байтал амьдарч байсан хашаа байшингаасаа хөөгдчихсөн.

-Хашаа байшингаасаа яагаад хөөгдсөн юм?

-Бид хоёр таван ханатай гэрээ ахынхаа хашаанд бариад амьдарч байсан. 2023 оны 9 сард эхнэрийн маань талынхан бид хоёрыг эмээгээ хараад өгөөч гээд. Тэднийх Хайлаастад гурван өрөө байшинтай болохоор эмээ нь нэг өрөөндөө манайх хоёр өрөөнд нь ороод амьдарч эхэлсэн. Хүний юм гэдэг чинь хүний л юм билээ. Та нар эндээ ингээд амьдар гэж байсан хүмүүс талийгаачаас хойш хориод хоноод “хашаа байшингаа зарлаа” гээд нүүлгэсэн. 49 хоногийг нь дуусгаагүй, нүүгээрэй гээд шавдуулчихсан. Тэгээд яах учраа олохгүй явахад “Асрал” төвийн Бурмаа захирал холбогдоод түрээсийн байранд оруулж өгсөн. Хүний амьдрал таашгүй юм билээ. Хамаатнууд нь хашаа байшиндаа амьдар гэхээр нь машин, гэрээ зараад эмчилгээ хийлгээд, ойр зуурын асуудлуудаа шийдчихсэн юмаа, бид хоёр. Хааяа яах гэж хамаг юмаа зарж тийшээ нүүв дээ гэж бодогддог.  Тэр хүмүүс “Эмээг чинь харах хүн та хоёроос өөр алга. Танайх хашаа байшиндаа өөрийн юм шиг амьдар” гээд гуйсаар байгаад аваачсан.

-Өсвөр насны охиноо дүү нартай орхиод эмнэлэгт хэвтчиж чаддаггүй-

-Одоо амьдралаа яасхийж болгож байна вэ?

-Нуугаад яах вэ, халамжийн мөнгөөр л болгож байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгө нийлээд 900 мянган төгрөг авдаг. Би хөдөлмөр эрхлэх чадвар байхгүй болчихсон учраас амьдралдаа ямар ч нэмэргүй. Энэ 20 метр квадрат өрөөний сарын түрээс нь 270 мянга. Түрээсийг “Асрал” төв төлж өгдөг. Тогны мөнгөө би өөрөө төлнө. Зун манайх жижигхэн өрөөнд байсан. Энд байсан айл гарахад дэлгүүрийн эгч “Миний дүү олон хүүхэдтэй юм чинь том өрөө рүү орчих” гээд тэгээд ийшээ орсон. Энэ дэлгүүрийн эзэн түрээслэгч эгч маань их сайн хүн бий. Сахар гэдэг их мөнгө ордог өвчин байна. Улсаас хийж байгаа эм тариа боломжийн ч гэсэн яалт ч үгүй гаднаас эм тариа хэрэглэх болдог. Сайн эм тариа их үнэтэй. Охинтойгоо хоёулаа халамж, мөнгө орохоор гэртээ хэрэгтэй юмнуудаа тооцоолоод аав нь хэдэн эм, тариа ширхгээр авъя гэх мэтээр болгодог. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар болж л байна даа, бид хэд.

-Хүүхдүүдээ харуулаад хэд хоног эмнэлэгт хэвтчих ойр садны хүн байхгүй юу танд?

-Миний нэг эгч байгаа ч өөрөө амьдралтай ажилтай болохоор хэцүү л дээ. Ээж минь 80 гарчихсан хөгшин бий. Муу ээжийгээ ядраагаад яах вэ гэж бас бодох юм. Өсвөр насны охиноо ийм жаахан дүү нартай нь орхиод эмнэлэгт хэвтчих гэхээр зүрх хүрэхгүй л байна. Охин хүүхэдтэй хүний сэтгэл санаа амар байдаггүй. Өөрөө автобусны буудлаас тосоод авч чадахгүй болохоор утсаар ярьсаар байгаад гэрт нь оруулж ирнэ.

-Хүүхдүүдийн ээжийн талаас тус дэм байдаг уу?

-Холбоо сураг ч байдаггүй дээ. Манай талийгч эхээсээ гурвуулаа. Яг доод талын эмэгтэй дүү нь хааяа ярьдаг. Өөрөө бас жаахан хүүхэдтэй ажил хийдэг болохоор зав чөлөө нь болдоггүй биз.

-14 настай охин: Дүү нараа сайн л хүмүүс болгоно-

14 настай охинтой ярилцлаа. Тэр ихэд нямбай, ажилсаг охин аж. Жижигхэн хэдий ч нийтийн байрны энэ өрөөнд зургаан хүний хувцас хэрэглэл бүхнээ маш цэгцтэй. Охин дүү нарынхаа хувцсыг ижилсүүлэн гоёж, хоёр эрэгтэй дүүгээ ч цэвэрхэн хөөрхөн авч явна. Аавынхаа эм тариаг ангилж, эмчилгээний хоолыг нь хийхдээ гаршиж. Зовлон туулж, жижигхэн биедээ ахадсан ачаа үүрч яваа ч хөөрхөн инээмсэглэж, хүн бүхнээ аргадан зөөлөн харилцана.

-Дөрвөн дүүгээ аавыгаа асрах ажилдаа миний дүү нэлээд сайн даджээ. Эхэндээ хэцүү байсан уу?

-Гэр цэвэрлэх л их хэцүү байсан. Цэвэрлэнгүүт араас завааруулчихна. Тэгээрэй, ингээрэй гэнгүүт үгэнд орохгүй суучихна. Тэр нь хэцүү байсан. Манай энэ /3 настай дүүгээ хэлж байна/ шөнө уйлна ш тээ. Жаахан юм болохоор. Аргадах гээд учраа олохгүй. Тэврээд, суулгаад, амттай юм, утас өгөх ч юм уу бүр уйлаад болохгүй бол тэврээд л байж байдаг байсан.

-Одоо...

-Одоо дажгүй ээ. Энэ хоёр биеэ даачихсан. Хоорондоо тоглоод, унтаад л хөөрхөн. Цэцэрлэгт яваад ирсэн чинь биеэ даагаад байгаа. Анужин /5 настай/ олон хүүхэд дунд байгаагүй болохоор аягүй сонирхолтой. Цэцэрлэгтээ явах дуртай. Маргааш өглөө явах юм уу, маргааш өглөө явах юм уу гээд л. Амарболд /7 настай/ өглөө нойрмоглоод бөөн юм болно. Том дүү маань хөдөө ахынд байдаг. Амралтаараа ирэхээрээ анайдаа сайн тусална.

-Ядарч байна уу, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гардаггүй бололтой?

-Ядарсан ч унтаад сэрэхээр зүгээр болчихдог. Надад чинь бас ангийнхантайгаа тоглох цаг гарнаа. /инээв/. Харин өөрийгөө хөгжүүлэх цаг ёстой байдаггүй. Хичээлээ л сайн хийхийг хичээж байна. Өглөө дүү нараа хүргэж өгөөд, нэгдүгээр ангийн дүүгээ тарахаар нь авчхаад хичээлдээ явдаг болохоор үдээс өмнө ямар ч сул цаг байхгүй. Харин орой тараад аав, дүү нартаа санаа зовоод гялс гэр рүүгээ ирнэ. Нэг өдөр Амарболдыг авч амжихгүй аавыг явуулсан чинь, дүү зөрөөд ганцаараа гүйгээд "Асрал" төвд оччихсон байсан. Аав бид хоёр аймаар айсан. Хүмүүс намайг хар нялхаараа их ачаалал үүрлээ энэ тэр гэдэг. Надад хүнд ачаа шиг санагддаггүй.

-Амарболд гэдэг нэр их гарах юм. Сахилгагүй юу?

-Хамгийн сахилгагүй нь Амарболд. Нэгдүгээр анги, тэгээд эрэгтэй болохоор аргагүй байх. Миний доод дүү харьцангуй том болчихсон. Хоёр бага охин дэрсхэн болохоор хоорондоо тоглоно. Тэгэхээр Амарболд ганцаардаад үймүүлдэг байх гэж би боддог. Гэхдээ үгэнд сайн орно. Хамт байхын эрхэнд бид нар их хурдан ойлголцож, ойр зуурын ажлуудаа хувааж хийж сурсан даа.

Намуухан дуугаар инээмсэглэн ярих энэ охины харцнаас хэрсүүжилт бас хайр анзаарагдана. Дүү нарынхаа жижигхэн гарыг, үс сэвлэгийг нь боломж л гарвал илбэж, үнэрлэж энхрийлэх нь хөөрхөн юм. Өөрөө хуульч болно, дүү нараа сайн л хүн болгоно гэж тэр хэлэв. Бямба гарагт өдөржин хувцас хунарыг нь угааж бэлдэнэ. Ням гарагийн үдээс өмнө бүх дүү нараа дагуулаад нийтийн халуун усанд очиж, орно. Хоёр бага үе үе ээжийгээ асууж, нэхэхэд эгч нь хайрлаад л байя, эрхлүүлээд л байя тэгсээр байгаад гайгүй болно байх гэж боддог гэх нь өр эмтэрмээр..

Уншигч та бүхэн таван өнчин хүүхэдтэйгээ нийтийн байранд амьдарч, хүнд өвчинтэй тэмцэж яваа Дагвадоржийн Энхмандахын гэр бүлд туслахыг хүсвэл:

Д.Энхмандахыг өсөж төрсөн сумаас нь энд ирж амьдарсан нь дээргүй юу хэмээн асуужээ. Гэвч тэр хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодохоор эндээ ч дээр юм шиг гэж ярилаа. Нийтийн байрны жижигхэн өрөөнд, халамжийн мөнгөөр хоол унд, хувцас хунар, эм тариа бүхнээ зохицуулж амьдарч яваа тэр их хөлийн газар хүүхдүүдийнхээ ирээдүйг сайхан болно хэмээн төсөөлдөг юм байна.

Эхнэрээ байхад тэр 2-3 сард тогтмол эмнэлэгт хэвтдэг байсан учир ингэтлээ дордоогүй өдий хүрч. Харин одоо охиноо дүү нартай нь орхиод эмнэлэгт хэвтэх гэхээр айгаад чаддаггүй. Тийм учраас өөрийгөө тарьдаг. Уг нь нэг хэвтээд гараад ирэхээр 2-3 сар зовиур нь багасаж, тамир тэнхээтэй байдаг гэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-08 08:32

Ямар муу улсууд бэ эхнэрийн т�##�

Зочин
Зочин
2024-04-08 10:20

Туслахаар хүмүүс байна.
Ажилсаг, хайр энэрэлтэй хүүхдүүдэд.
Байртай болговол амьдр�##�ын шуурга сөрөөд зүтгэх юм байна

Зочин
Зочин
2024-04-08 10:25

Яг ийм хүмүүст х�##�амж очдог байгаасай

Ганхуяг
Ганхуяг
2024-04-08 13:27

Хандивыг ийм хүмүүс хүртэх ёстой.дансыг нь тавиач

Зочин
Зочин
2024-04-08 15:00
Reply to  Ганхуяг

Дансыг нь дээр тавьсан бна

Зочин
Зочин
2024-04-08 14:57

Байр яах вэ ажил хийгээд байнгын орлоготой л болмоор юм байна.

Нэргүй
Нэргүй
2024-04-09 09:20
Reply to  Зочин

Хэн ажиллах юм бэ? Аав нь өвчтэй

Эрдэнэ
Эрдэнэ
2024-04-08 15:01

Нийгмийн хамга�##��##�д орох ёстой гэр бүл байна .Төр хамга�##�ах юу л бол !!!!! Тусламжийн аян хэрэгтэй

Зочин
Зочин
2024-04-08 16:13

Хэн ажил хийнэ гэж.энэ 14 тэр охин мундаг юм аа сайн хүн болцгооно доо

хүннү
хүннү
2024-04-08 19:27

Ач зээ хоёрын маань хувцаснууд шинээрээ багадаад хаяхад хайран байдаг юм. Хэрэв энэ хүүхдүүд зөвшөөрвөл өгөх юмсан. Зарим нь огт өмсөөгүй. Ач охин оюутан, зээ хүү бага ангид сурдаг.

Хүн
Хүн
2024-04-08 22:45

1. Аавыг нь эмнэлэгт хэвтүүлье - Грүпп тогтоолгосон юм болов уу?
2. Байртай болгоё.
3. Хямд машинтай болгоод бие нь тэнхээтэй үедээ таксинд явж мөнгө олох

Нэргүй
Нэргүй
2024-04-09 09:24

Жинхэнэ мундаг охин бна. Хүмүүсээ энэ айлд боломжоороо тус�##�цгаая. Төр ч гэсэн анхаар�##�даа авч туслаасай. Олны хүч оломгүй д�##�ай!

Ард
Ард
2024-04-09 12:48

Хөөрхөн хүүхдүүдэд чадахаараа туслая.

Уншигч
Уншигч
2024-04-09 17:06

МАШ УХААЛАГ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ ОХИНД АМЖИЛТ ХҮСЬE. ХҮМҮҮС ТУСЛААД ГАНЦ ӨРӨӨ Ч БОЛТУГАЙ БАЙРТАЙ БОЛГОЧИХ ЮМСАН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ НЬ ОЙРХОН.

Зочин
Зочин
2024-04-09 19:18

Дансанд нь бяцхан сэтгэл хсэн
Утсаар нь мсж бичсэн. Шинэ хувцас бгаа .бэлэглэнээ

Зочин
Зочин
2024-04-10 05:15

Хөөрхий дөө нялхаараа амьдр�##�ын хатууг туулж аав дүү нараа асарч яваа мундаг ухаантай охин байна ❤️????????

Зочин
Зочин
2024-04-10 13:09

Хурдан эдгээрэй заав�##� байртай болоорой үр хүүхдүүдээс нь муу муухай юм хол байж мундаг болж өсөөсөй ????????

Зочин
Зочин
2024-04-10 16:05

Ийм хүмүүсдээ сэтгэл гаргах хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2024-04-11 07:25

Аав нь яагаад группд ороогүй байгаан бол .Хөөрхөн хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй гэгээтэй заяа буян нь тэгш дүүрэн байх болтугай.

Зочин
Зочин
2024-04-11 17:25

Хандивт нэгдсэн. Хөөрхөн охиндоо амжилт хүсье.

Зочин
Зочин
2024-04-20 12:53

Орон гэрний ч асуудлаа шийдээгүй байж, яагаад ийм олон хүүхдийг золионд гаргаж төрүүлсийн бол? Бэлгэвч байдаг шд. Эвий тэр нялх амьтад яаж шуухан боловсролтой хүн болохын, энэ нялх охины хүүхэд нас тэр чигээрээ хүнд хүчир хөдөлмөр. Сахар зүгээр ч үгүй шууд хүндэрдэггүй, олон жилийн явцтай мөн улсаас сахарын эм тариагаар үнэгүй хангадаг байхад ийм болтол нь яагаад явсын, яасан өөдгүй юм бэ?

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
2024-04-21 13:59
Reply to  Зочин

Улс шинжилгээ өгөхөөр дандаа зүгээр гаргаад байдагт л асууд�##� байгаа байх. Бүр хүндэрвэл нэг юм болно. Наана нь бага дээрээ бол шинж тэмдэг өгөөд байхад шинжилгээ зүгээр гардаг.

Зочин
Зочин
2024-04-20 16:17

Төрийн х�##�амж хэрэгтэй болсон айл өрх байна даа

Зочин
Зочин
2024-04-21 14:00

Эднийх хэтэрхий өнгөтэй хувцас өмсөж зургаа авхуулсан нь буруу. Хувцаснаас нь хараад хүмүүс гайгүй гэж бодоод байгаа юм. Хандив цуглахгүй байгаа ш�##�тгаан. Бас 2 нь 24 -н цэцэрлэгт явдаг гэхээр гайгүй руу ороод явчихна.

Мөнхбат
Мөнхбат
2024-04-30 17:22

Үнэхээр бидний ирээдүй болж сайн хүмүүс болох болтугай. Том охинд сайн мэргэжил олгох т�##�аар сургуулиуд анхаараасай гэж хүсэж бна

Зочин
Зочин
2024-05-15 02:16

54 саяар лиго блогон тоосгоор гоё байшин барихад ханг�##�тай хүрэх байлаа. Аль эсвэл захын хороололд нэг өрөө байр хүрэх байсан байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button