Манай улсад "CS"-ийн хоёр баг шинээр нэмэгдлээ

Манай улсын цахим спортын "CS2" төрөл хүрээгээ тэлж, шинээр хоёр баг албан ёсны бүрэлдэхүүнээ зарлалаа.
Тухайлбал, "Chinggis Warriors" болон "IHC Apes" багууд Мэйжорын Азийн эрхийн төлөө хүч үзэхээр гарч ирэв
"Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд Б.Тэмүүлэн буюу "Zilkenberg" байгаагаас гадна Э.Мөнхтогтох "xerolte", Г.Даваасүрэн "fury", Н.Ууганбаяр "NEUZ" болон залуу тамирчин Г.Тэмүүжин "st0P" туршилтаар тоглох аж.
Харин "IHC Esports"-ын багт Б.Отгонлхагва буюу "AccuracyTG" ахалж, З.Ундрахбаяр "roux", "Ш.Зол-Эрдэнэ "WndrZ", Я.Ариунжаргал "ariucle", Э.Төгс-Эрдэнэ "efire" нар тоглох аж. Харин дасгалжуулагчдаар Б.Батхүлэг "doom", Э.Тэмүүжин "Sparco" нар ажиллах юм байна.
Дараагийн Шанхайн Мэйжорт Азиас гурван баг өрсөлдөнө. Энэхүү гурван эрхийн төлөө Монгол, Хятад, Австралийн багууд хүчтэй өрсөлдөх тодорхой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 ymaand 60 uhan gej