“Ханжоу 2022”: Монголын “DOTA 2”-ын баг өнөөдөр хоёр удаа тоглоно

Энэ жилийн Азийн их наадамд э-спорт албан ёсоор нэмэгдэж байгаа билээ. Өмнө нь э-спортын төрөл Азийн наадамд зөвхөн үзүүлэнгийн спорт хэлбэрээр л явагдсаар ирсэн. Тэмцээнд оролцож байр эзэлсэн орнуудын медаль нийт медалийн тоонд багтдаггүй байсан аж. Харин одоо нийт медалийн тоонд багтаж, тооцогдох юм.
Тэгвэл Монгол Улсын “DOTA 2”-ын шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас Узбекистаны багтай тоглоно. Үүний дараа 20:00 минутад Мьянмарын эсрэг тоглох аж.
Азийн наадмын э-спортын төрөлд:
League of Legends
DOTA 2
Honor of King (Arena of Valor)
PUBG
EA FC 24 (Fifa Online 4)
Street Fighter V
Dream Three Kingdoms 2 тоглоомууд багтаж буй.
Эдгээр тоглоомоос “Street Figther V”, “Arena of Valor”, “EA FC 24”-ийн тэмцээн явагдаж дуусан байна. “Street Fighter V”-д БНСУ, “Arena of Valor”-д БНХАУ, “EA FC 24”-д Тайланд алт авчээ.
Эх сурвалж: hangzhou22.cn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.