Нийгэм мэдээ

"Төрийн сангийн зээлээр суралцсан оюутнуудын 64.1 хувь нь багшийн мэргэжлээр ажиллаагүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Монголын багш нарын 8 дугаар их хурал" өнөөдөр /2024.04.11/ албан ёсоор эхэллээ. Энэхүү хуралд, 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 1200 багш төлөөлөн оролцож байна.

Хурлын үеэр Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа багшийн дутагдлын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “ 2016-2017 оны хичээлийн жилд багшийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор багш бэлтгэх сургуулиудад өндөр оноотой орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах зохицуулалт хийсэн. Үүний үр дүнд маш олон сайн хүүхдүүд багшийн их сургуульд орж ирсэн. Ингэснээр сайн багш бэлдэх

Гэхдээ бид дата аналитикийн системээр эргээд харахад нийт 2016-2017 оноос эхлэн төрийн сангийн тэтгэлгээр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр багш мэргэжлээр сурсан оюутнуудын 64.1 хувь нь мэргэжлээрээ ажил хийгээгүй. Мөн 10 гаруй хувь нь ажилд гараад 5 жил хүрэхгүй мэргэжлээрээ сольж байна.

2016 оноос эхлэн багш бэлтгэх шийдлээр оюутнуудад олгосон тэтгэлгийн хэмжээ, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тооцож үзэх юм бол энэ хөрөнгө оруулалтын дүн юу болох вэ гэдэг нь бидний хамгийн том тулгамдсан асуудал болоод байна.

Мөн залуу багш нарын ажлаас гаралт маш өндөр байна. Ялангуяа найм хүртэл жил ажиллаж байгаа багш нарын ажлаас гаралт, шилжилт хөдөлгөөн өндөр байна. Багш нараас ажлаас гарч байгаа шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн “Өөрийн хүсэлтээр гарсан”, Шилжилт хөдөлгөөнүүд алслагдсан баруун, зүүн хэсэгт гайгүй байгаа боловч Улаанбаатар хотыг тойрсон сум дүүргүүд бусдаасаа өндөр байна. Энэ нь Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл болж байгаатай холбоотой хэмээн харж байна. Бид цаашид ажлаас халшраад байгаа шинэ багш нарт анхаарал хандуулах нь зүйтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button