"Хангайн бүсэд эмийн сангүй сум ч байна"

Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр /2024.04.11/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар,
- Алслагдсан сум, багт хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эм, тариа хангалтгүй
- Цаг хугацаанд нь эрүүл мэндийн үйлчилгээ авах
- Шаардлагатай эм, тариа хэрэглээгүйгээс өвчлөл хүндрэх
- Амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл тодорхой хэмжээгээр байна гэв.
Мөн эмийн сангүй сумын иргэд шаардлагатай эм, тариагаа 300-400 километр хол аймгийн төвөөс авдаг. Аймгийн төвд нь шаардлагатай эм эсэх нь асуудалтай. Хэрэв аймгийн төвд байхгүй бол Улаанбаатар хотоос авах шаардлага гарна. Энэ хооронд хүний эрүүл мэнд хүндрэх эрсдэлтэй. Баян-Өлгий аймгийн Буянт сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумдад үйл ажиллагааг явуулж буй эмийн сангуудад шаардлагатай эм, тариа байхгүй, хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм, тариа хүртээмжгүй байна гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.