Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Жавзансүрэнг БНТУ-аас авч ирлээ

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Б.Жавзансүрэнг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Турк улсаас албадан авчирлаа.

"Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Үүнээс өмнө он гарсаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн иргэнийг албадан авчирсан байна.

“Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын интерполоор сурвалжлагдаж байгаа 41 этгээдийг Eguur.mn мэдээллийн агентлаг зарласан мэдээллийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинан
Зочинан
4 сар 17, 2024 21:44

Зөв, ингэж мэдээлж байх хэрэгтэй

Zochin
Zochin
4 сар 17, 2024 22:12

Naaduul chini sonin bishee!!! Saihanbileg,Elbegdorj,Erdenebileg narig barivchilj avchiraach!!!! Tegj chadval tagnuul,tsagdaagiinhni shavart unachihsan baigaa ner hund ni jaahan ch gesen sergene dee!!!!Ard tumen ch am saitai bolno.

Зочин
Зочин
5 сар 4, 2024 14:19

ЯАСАН ИХ ЯЛГААТАЙ ШУВУУ АЖИЛЛАГАА ВЭ? ЖИЖИГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДАА АЦАРДЫН БАЙЖ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ ГАДААДЫН ШУНАЙХАЧУУДАД БОЛОМЖ ОЛГОСОН ХУЛГАЙЧ НАРТАА ИХ ЭЭЛТЭЙ ЛАЛАРУУД ЮМАА.ЖИТАЙМЫН ЛУЙВАРЧИН МАРАТЫГ ЭРЭЭНЦАВААР ХЭН ГАРГАСАН ЮМ БОЛ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАН БАЙЖ ТААРАА ЗАД ЛУЙВАРДСАН ХАСАГ ШҮҮ ОДОО КАЗАК УЛСДАА ОЧЧИХСОН КАЗАА ЗАЖЛААД БУСАДДАА МОНГОЛ ЯВЖ МӨНГӨ ХИЙГЭЭЧ БАРИГДСАН Ч АЛБАН ТУШААЛТНУУДАД НЬ ЦӨӨХӨН ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨХӨД БҮХ ЮМ ОКЕИ ГЭЭД ДОРОМЖЛООД СУУЖ БАЙГААШТ

Холбоотой мэдээ

Back to top button