УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан Нам болон Олон Улсын Ардчилсан Холбоо (IDU)-ны хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэр явагдах юм.

Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид байгаа нь анхаарал татаж байна.

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт дүгнэлтийн тухай байх болно.

Тухайлбал, төсөв мөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Үндэсний баялгийн сан зэрэг сэдвүүд байх юм. Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм.

Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэ хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, сөрөг үр нөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцах боллоо. Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийн салбарт хэвийн зүйл болж байна.

Тиймээс бид хиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбарт нэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандаж байгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2024 17:40

Орос ах нар Женко агентаараа дамжуулаад тэр Баян бүрдийг чинь ширгээчээд бна ш дээ ! Монголын ард чиллын толгой дээр орос авгайтай Женко шээж бгаа тухай нухацтай ямилцаарай !

Зочин
Зочин
4 сар 23, 2024 08:48

Үхсэн элийний чинь ардчилл�##� байхавдээ! Энэ нийгмээ.хүмүүсийн ёс суртахуунаа нэг харчих!

Холбоотой мэдээ

Back to top button