Дайсантай болох уу, арчигдах уу

Хураангуй:
- Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Сонгуулиас өмнө хийчихье” гэж шахаж байна
- Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцагаас эхлээд Т.Доржханд нар ашиг сонирхлын зөрчилтэй тул сонсголын товоо одоо ч зарлаагүй байна.
- Ажлын хэсэг буюу шинжээчдийг Түр хорооны гишүүдээс тусад нь ажиллуулан, чандлан нууцалж дата судалгаагаа гаргажээ.
Дэлгэрэнгүй:
Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ тавдугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Гэтэл ердөө долоохон хоногийн хугацаа л үлдлээ. Түр хороо нээлттэй сонсголын товоо тогтоох нь битгий хэл хуралдаагүй байна.
Ашигт малтмалын лиценз, АМНАТ-ийн төлбөрийн нээлттэй сонсголоор нүүрс буюу түгээмэл тархацтай малтмалуудаа хасъя гэж тооцож, бэлтгэж байгаа аж. Учир нь нүүрсний сонсголоор Тавантолгойн бүлэг ордын асуудал яригдчихсан гэж үзэж буй юм байна. Харин алт, зэс, бусад газрын бусад элементүүдээр дата анализ хийж буй.
Ингэхдээ 2010 оноос хойших олголтууд цахим датанд суурилж хийгдэж байгаа бол түүнээс өмнөхийг нь дандаа цаасан материал дээр гар аргаар хийж байгаа аж. Ажлын хэсэг буюу шинжээчдийг Түр хорооны гишүүдээс тусад нь ажиллуулан, чандлан нууцалж буй юм байна. Учир нь нууцлагдсан шинжээчид лиценз олголт, эзэмшилд улстөрчийн хамаарал байна уу, үгүй юу гэдгийг нэг бүрчлэн нарийн судлан гаргасан гэх мэдээлэл бий. Чингэхлээр нам дамнасан бүлэглэлийн асуудал сөхөгдөх нь гарцаагүй. Тиймээс л сонгуулиас өмнө хийлгэхгүй байх, хойшоо татах ашиг сонирхол олон хүнд байгаа.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар муйхар зоригоор “Сонгуулиас өмнө хийчихье” гэж шахаж байгаа аж. Тэдний хувьд нэг талаар сонгуулийн өмнө гал үүрэх асар том тэнэглэл болох юм. Хүний өөрийн нам хамаагүй дайсантай болох эрсдэлтэй. Эрх баригч МАН-ын Ч.Хүрэлбаатарын “Хотгор шанага”-ын уурхай сөхөгдөж таарна. Намынхаа Удирдах зөвлөлийн фракцаа маажиж буй хэлбэр болно. Мөн АН-ынхны Дубайн гэрээг үзэглэсэн асуудал ч нээлттэй яригдана. Нөгөө талаар хийхгүй бол олон нийтэд муухай харагдах, бүр арчигдах эрсдэлтэй. Дайсантай болох уу, эсвэл арчигдах уу.
Нөгөө талаар Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцагаас эхлээд Т.Доржханд, О.Цогтгэрэл нар хүртэл ашиг сонирхлын зөрчилтэй. Ц.Цэрэнпунцагийн тухайд, Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан” ХХК, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компаниудыг гадаадынхантай хамтран эзэмшдэг. Тус компани нь Хөвсгөлийн Могойн голын ордоос хууль бусаар нүүрс олборлохоор улайрч буй тухай олон жил яригдаж ирсэн. Т.Доржхандын тухайд, төрсөн ах нь уул уурхайн лицензийн асуудал ихтэй нэгэн. О.Цогтгэрэлийн тухайд, төрсөн ах О.Сайнбуян агсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийг гурван жил удирдаж асан.
Гэвч тэдний хэн хэн нь цөөнхийн төлөөлөл гээд эл түр хороонд ороод суучихсан. Нээлттэй сонсголоо хийлцчихье гэхнээ ашиг сонирхлын зөрчил нь холгоод болж өгөхгүй байгаа байх. Түр хорооны хурал хийгдэхгүй, тов зарлагдахгүй байгаагийн шалтгаан ч ийм.
Нэгэнт ийм хойно Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нээлттэй сонсголынхоо эхэнд ашигт малтмалын лицензээ зарлаад галаа үүрээд гаръя гэж шийдчихсэн шиг бусад нь ч бас тэгэх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууйгааааар нь хэниийг ч битгий сонго.
Hereee hereeeniiiheee hariiig gaihaw gej l ene deeee taarsan taaaar shuudainuuuud
Яг цахилгаааны утас шиг бүх жигүүрлүү холбогдож идэж ууж эзэмшсэн хогийн новшнуууд үйлийн үрэээ эдлэнэ дэээ та нар
HOG SHAARNUUD
Хууль бусаар олборлоно гэж юу бдгийн хуулийн дагуу л хийнэ шт
Эд нар өөрсдийгөөө одоо пугэээд бодчихсон юм даварчихсан өвгөчүүүд
Энэ сонгууль өнгөрөөж байгаад Данхыг солихгүй бол яваандаа толгой цустах нь гэж МАН-ыхан дотроо ярил цжээ, тэр нь зөв ! Одоо яг үнэндээ улс орныг МАН биш Женко удирдан чиглүүлээд бна шүү ! МАН-ындарга,ЕС Оюун-Эрдэнэ бол Женкогийн мафийн бүлгийн Гүйцэтгэ х Захир�##� болчоод бна, үүнийг туршлагатай улс төрчид олж харсан бна. Гэвч тэд хуучин заншлаараа Орос аха асаа жаахан жийрхээд бгаа юм бнаа !
300 $ той байлаа ашигт м�##�тм�##�ын зурагл�##� 90 ээд оны үед эндээс а.м�##�тм�##�ын наймаа эхэлж монголчууд �##�тан дээр суусан гуйлагачингууд болой.
Энэ нөхдүүд дунд цоо эрүүл ганц хүн нь Цэрэнпунцаг гарьд..ухаантай хүн 75 тэнэгийн дунд хэцүү байгааг ойлгож байна ааа..гачлантай мангаруудаас л с�##�маар байна..сонгуулын өмнө ч тэнэгтэж байна аа...
Даахгүй, нохой булуу хураана гэж
Пунцагаа лизенз эзэмшиж болохгүй юмуу? Тавантолгой, Эрдэнэтэд шахаа хийдэг хулгайчууд л бэргэх ёстой болов уу.