Нийгэм мэдээ

Баянхонгорчууд сэргээлтийн барилдааны шилдгүүдийг ноолуураар байлжээ

Хонгор нутаг дэвжээний бөхчүүд, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд бөхийн барилдааныг өчигдөр \2024.05.14\ зохион байгуулжээ. Тус барилдаанд түрүүлсэн бөхчүүдэд сумын удирдлагууд "Залаагийн цагаан ноолуур"-ыг шагналд нь өгсөн тухай цахим орчноо түгж, олны анхаарлыг татаад байна.

Энэ талаар Шинэжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр, "Хонгор нутаг дэвжээний бөхчүүд жил бүр сэргээлтийн бэлтгэл хийж, орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Энэ жил сурагчдын дунд гурван насны барилдаан, сумын цолгүй залуу бөхчүүд, аймаг, улсын цолтой бөхчүүдийн барилдаан гээд олон төрөлт тэмцээн зохион байгуулсан.

Манай суманд 2014 онд "Залаа Жинс Эдрэн" үйлдвэр байгуулагдсан. Тэр үйлдвэрийнхээ цагаан ямааны ноолуураар бөхчүүдээ урамшуулсан. Эхний байрын бөхөд 10 кг цагаан ноолуур, хоёр дахь байранд найман кг, гурав болон тусгай байрт таван кг ноолуур бэлэглэсэн. Одоогоор манай нутагт нэг кг ноолуур 145-150 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа" гэв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button