УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой"

Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодог байдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх санал гаргасан юм.

Тэрээр, аливаа уул уурхайн төслүүд орон нутагтайгаа зөвшилцөж, нийгэм, орон нутагтаа үр ашигтай нөхцөлд л хэрэгждэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусган нийцүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан гэж тодотгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button