Нийгмийн

Ашигт малтмалын лиценз олгохдоо иргэдээс заавал зөвшөөрөл авдаг болгож хуульчилна

Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон. Иймд дур зоргоор хүч түрэн, хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож, цаашид ийм байдал давтагдахаас сэргийлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа.

Энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц, сонгон шалгаруулалт, үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хэд хэдэн зүйл заалтыг хуулинд тусгайлан заахаар болжээ.

Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахдаа тухайн орон нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх замаар зөвшөөрөл авах. Тус зөвшөөрөл нь сонгон шалгаруулалтад гол үндэслэл болж, сум, багийн иргэдийн хурлаас зөвшөөрөл заавал авах заалтуудыг тусгах аж.

Ингэснээр өнгөрсөн хугацаанд иргэд, уул уурхайн компаниуд хооронд хамгийн их үүсдэг үл ойлголцлыг арилна. Талууд харилцан ойлголцсон төслүүд орон нутагт үр өгөөж өгдөг байх иргэдийн шаардлагыг хангана. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм.

Мөн тухайн орон нутаг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээс гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх байдлын нөлөөллийн үнэлгээг хийлгэх зохицуулалт тусгахаар болжээ. Түүнчлэн зөвшөөрлөө авсны дараа үйл ажиллагаа явуулж байгаа байдал, нөхөөн сэргээлтэд орон нутгийн хяналтыг сайжруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-17 15:47

ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ МӨН АСУУХ БАЙХДАА СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР МӨН ИХ ДАЛЧИГНАЛДАЖ БАЙНАА ЭНЭ ЖИЛ МАН г АМРААЦГААЯ МОНГОЛЧУУДАА ХЭТЭРХИЙ ИХ ЗӨНӨГ ТЭНЭГ НАМ БОЛЧЛОО

зочин
зочин
2024-05-17 16:50

Уг УИХ-ын дарга хүн шүү дээ, гэтэл Баянхонгороосоо хэтрэхгүй л тулга тойрж эргэлдээд л байх, хэдэн гишүүнээ ч захирч чадахгүй т�##�аар нэг тараагаад �##�дчихсан, аргагүй зангарага дутаж байна даа хөөрхийд

Зочин
Зочин
2024-05-17 20:05

Хариуд нь нутгийн иргэд нь тухайн нутагт ажиллаж бгаа эмч багш цагдаа төрийн �##�бан хаагчдын ц�##�ин санхүүжүүлдэг болох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button