Эдийн засгийн мэдээ

Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 47.8 хувиар тус тус өссөн байна.

Татварын нийт орлого оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр өсөв. Үүнд:

  • Орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг,
  • НӨАТ  480.4 тэрбум төгрөг,
  • Ашигт  малтмалын  нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button