Бронни Жеймс олон багаас бэлтгэл хийх урилга авсан ч Lakers, Suns-тай сургуулилт хийнэ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг NBA-ийн тамирчдын нэг болох ЛеБрон Жеймсийн хүү Бронни Жеймс энэ жилийн драфтад нэрээ өгсөн.
Ийм учраас Бронниг аль баг сонгох талаар таамаглалууд дэвшиж байгаа юм. “The Athletic” сайтын спортын сэтгүүлч Шамс Чараниа мягмар гарагт /2024.05.28/ Броннид арав гаруй баг бэлтгэх хийх урилга авсан гэж мэдээлжээ.
Гэхдээ тэр хоёроос гурван багтай л хамт бэлтгэл хийнэ, тэдний хоёр нь Phoenix Suns, Los Angeles Lakers аж.
Lakers Броннид хамт сургуулилт хийх санал илгээсэн нь ЛеБрон тус багтай гэрээгээ эсэх нь тодорхойгүй байгаатай холбоотой байж магадгүй.
Учир нь ЛеБрон Lakers-тай дараагийн улирал тоглох 51.4 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурах эсэхээ шийдээгүй байгаа юм. Гэвч түүний агент Рич Пол ням гарагт /2024.05.26/ ЛеБрон чөлөөлт агент болсон гэжээ.
Сонирхолтой нь Пол хэлсэн үгээ буцааж “TNT Sports”-д “Тэр ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй. Бид өмнөх жилүүдийн адилаар нөхцөл байдлаа үнэлээд, дүгнэлт хийснийхээ дараа хамгийн оновчтой гэж бодож буй шийдвэрийг гаргана” хэмээсэн юм.
Эх сурвалж: AZ Central
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.