Улс төрийн мэдээ

"Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар УДШ-д гомдол гаргасан гэх мэдээлэл байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхийлөгчийн саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг баривчилсантай холбогдуулан О.Машбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Г.З: Ц.Гарамжавыг Прокурорын зөвшөөрөлтэй баривчилсан юм уу?

О.М: Аливаа мөрдөн шалгах ажиллагаанд тухайн мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор ажиллагаагаа хийж байгаа тул надад нарийн мэдээлэл байхгүй байна.

Г.З: Хуульчийн хувьд мэдээлэл өгөөч. Хөгжлийн банкны асуудал нь хоёр шатны шүүхээр яваад сонсгол хийгдээд шийдэгдчихсэн. Гэхдээ тэр асуудлаар шалгагдаж байгаа гэсэн байсан?

О.М: Хөгжлийн банкны асуудлаар нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүх шийдвэр гаргасан. Үүний дараа хэргийн оролцогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар УДШ-д гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Би хуульчийн хувьд прокурорын байгууллагын монгол улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтын үйл ажиллагаагаар явдаг.

Үүнд 56.1-д прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаан, төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн зохицуулалттай байдаг. Мөн прокурорын тухай хууль болон эрүүгийн зөрчлийн хууль тогтоомжоор прокурорын чиг үүргийг илүү нарийвчилж, тодорхойлж өгсөн байгаа. Би хуульчийнхаа хувьд хууль тогтоомжийг чанд мөрдөж, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin
2024-05-30 17:39

ЭД НАР ҮХЭХНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button