СПОРТ

Э.Содномпилжээгийн паралимп наадамд оролцох эрх баталгаажлаа

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.

Ингэхэд эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпийн алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ багтжээ.

Тодруулбал, дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпийн наадамд оролцох эрх нь баталгаажжээ. Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ.

Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпийн наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн. “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button