Нийгэм мэдээ

32 сургуулийн 2,436 сурагч "PISA 2025" судалгаанд хамрагджээ

Манай улс 2022 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-д хамрагдаж, 2023 оны арванхоёрдугаар сард үр дүнгээ хүлээн авч байв.

Ирэх жил уг үнэлгээнд дахин хамрагдахаар болоод буй бөгөөд турших судалгааг зохион байгуулж, дуусжээ. "PISA 2025"  турших судалгаанд 32 сургуулийн 2,436 сурагч, мөн тооны эцэг эх, асран хамгаалагч болон байгалийн ухааны 154 багш хамрагдсан тухай Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлсэн юм. 

Монгол Улсын 15 настай сурагчид 2022 онд анх удаа дээрх үнэлгээнд хамрагдахад:

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
  • Азийн дундаж оноо 451
  • Монгол Улсын оноо 425

Унших чадварын гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж оноо 476
  • Азийн дундаж оноо 427
  • Монгол Улсын оноо 378

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж 485
  • Азийн дундаж оноо 449
  • Монгол Улсын оноо 412 байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button