Маргааш Жо Байден, Доналд Трамп хоёр мэтгэлцэнэ

Энэ жил урьд өмнө нь болоогүй олон сонгууль явагдах тул 2024 оныг хэвлэлүүд “Сонгуулийн жил” гэж нэрлэх болсон.
Тэдгээр сонгуулийн нэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байденг Бүгд Найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөнө.
Трамп, Байден хоёр намаасаа өрсөлдөх нь батлагдсанаар тэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хамгийн өндөр настай кандидатууд болсон юм.
Тэгвэл 81 настай Байден, 78 настай Трамп хоёр пүрэв гарагт АНУ-ын Жоржиа хотод анхны мэтгэлцээнээ хийнэ.
Үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгаар Трамп бага зэрэг илүүрхэж байгаа ч нь рейтинг бараг ижил байгаа тул мэтгэлцээн саналаа хэнд өгөхөө шийдээгүй сонгогчдыг татах чухал арга хэмжээ юм.
Америкчууд хоёр нэр дэвшигчийг алба хашихад хэтэрхий өндөр настай гэж бодож буй. Гэхдээ мэтгэлцээнд сайн оролцох нь Байдены хувьд илүү чухал байж магадгүй.
Учир нь түүнийг 2020 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаас хойш бие махбод болон сэтгэн бодох чадварт нь хүмүүс санаа зовох болсон билээ. Мөн санал асуулгаас харвал америкчууд Трампаас илүүтэйгээр Байдены насанд санаа зовж байгаа нь илэрсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
г�##� гарах нь дээ
Монголд ерөнхийлөгчийн сонгуулиар мэтгэлцээн болох байсан чинь Энхбат гэж бууны нохой КОВИД туссан гэж бултаад болиулсан ш дээ. АНУ-д мэтгэлцээн маш чухaл ач холбогдолтой. Ерөнхийлөгч болох хүн үүнээс бултв�##� ялагдaл хүлээнэ.
Зөнөг Байден одоо болимоор юм даа яасан ханаж цаддаггүй шун�##�тай хүн бэ дээ.За яахав ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж бодоход маргааш нь цус харваад чад байлгүй дээ