Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп vs Байден: Эхний мэтгэлцээн эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван нэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд 2020 он шиг Жо Байден, Доналд Трамп хоёр өрсөлдөх болсон.

Аливаа сонгуулийн үеэр нэр дэвшигч нар мэтгэлцдэг. Тэгвэл Трамп, Байден хоёрын анхны мэтгэлцээн Улаанбаатарын цагаар 09:00 минутад эхэлсэн байна.

Өрсөлдөгчид цагаачлал, үр хөндөх эрх, эдийн засаг гэх мэт олон сэдвээр байр сууриа илэрхийлэх юм.

Санал асуулгаар тэдний рейтинг бараг тэнцүү байгаа. Олон америкчууд хэнд нь саналаа өгөхөө хараахан шийдээгүй байгаа юм. Мэргэжилтнүүд Трамп, Байдены мэтгэлцээн тэдгээр сонгогчдын бодлыг өөрчлөхөд тус болно гэж үзэж буй.

“Associated Press” агентлаг явуулсан санал асуулгаар арван америкчууд тутмын зургаа нь мэтгэлцээнийг үзэх, эсвэл мэдээг нь унших, хөтлөлтийг үзэх магадлал өндөр гэж хариулжээ.

Хэнд саналаа өгөхөө шийдээгүй байгаа хүмүүсээс гадна Байден болон Трампын дэмжигч нар энэ мэтгэлцээнийг кандидатуудын хувьд томоохон сорилт гэж үзэж байгаа юм.

“Associated Press”-ийн санал асуулгад оролцсон Байден буюу Ардчилсан намыг дэмжигчдийн 55 хувь нь тус мэтгэлцээний Байдены сонгуулийн кампанит ажилд маш чухал гэж хариулжээ.

Харин Трамп буюу Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 51 хувь нь мэтгэлцээн Трампын сонгуулийн кампанит ажлын хувьд маш чухал гэсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button