УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН: АН-ын ажиглагч нар "Өөдөөс чинь хараад сууж байна, АН-д саналаа өг" гэж мессэж бичсэн

МАН-аас өнөөдөр /2024.06.28/ 20:00 цагт Тусгаар тогтнолын ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шууд дамжуулалт:

МАН-ын Намын байгуулалтын төв хорооны дарга Б.Пүрэвдагва "Мөнгө тараалт, худал амлалт, иргэдэд дарамт шахалт үзүүлж, сонгогчдыг зөөж эрхэнд нь халдаж байгаа маш олон тохиолдлууд баримтаар илэрч баталгаажаад байна.

  • Завхан аймгийн Тосонцэнгэлд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа хууль бус үйлдэл нотлогдсон. Видеотойгоо олон нийтэд ил болсныг харсан байх. Шалгах процесс эхэлсэн.
  • Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа, 20 мянган төгрөгийн хамт багц болгож тараасан нь нотлогдсон.
  • 1-р тойрог Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багт 5 мянгатын дэвсгэртээр 300 мянган төгрөг тараасан баримт нотлогдсон.
  • 1-р тойрог Баянхонгорт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 100 мянган төгрөг өгч байгаа нь баримтаар нотлогдсон. Түүний ухуулагч нар тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан.
  • Өвөрхангай аймгийн сумдад тус бүр хоёр оюутныг "1000 оюутан" тэтгэлэгт хамрагдуулна гэсэн зар мэдээллийг сумдын группуудэд түгээж байна. 
  • "Сонгинохайрхан дүүргийн АН-ын ажиглагч нар өөдөөс чинь хараад сууж байна, АН-д саналаа өг. Ажиглагч хийж байгаа ярих боломжгүй" гэж 99789846 дугаараас мессэж бичсэн баримт бидэнд ирэээд байна. 
  • Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд тавьсан хууль зөрчсөн үйлдэл ил тод боллоо.
  • IV тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж "АН-аас ярьж байна. Та саналаа өгсөн үү" гэж асууж байна. 
  • Хүн зөөх байдал бүх тойрогт маш их давтагдан гарч байна. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймагт улсын дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа.

МАН-ын нэр дэвшигчдийн алдар хүндэд халдсан, гүтгэсэн, доромжилсон мэдээ мэдээллийг тараах үйлдлийг удаа дараа гаргалаа. Уг асуудлаар бид цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд хуулийн байгууллагаас 300 гаруй хаягийг хуурамч болохыг тогтоож, зохих арга хэмжээ авсан. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллага, ХХЗХ зэрэг эрх бүхий байгууллагад нийт 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаад байна. АН хууль зөрчсөн үйлдлүүд маш ихээр хийж байна. Иймд үйлдлүүдээ МАН-ыг хийсэн мэтээр иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсч байна. Соёлтойгоор төрийн сонгуульд оролцоорой" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Говь-Алтай аймагт төрийн албан хаагчдыг дайчлах үйлдэл гарсан гэх мэдээлэл бий?

-Говь-Алтай аймгийн АН-ын зүгээс төрийн албан хаагчдад нөлөөлөх, дайчлах үйлдлүүд баримтаар ирсэн. Энэ талаар бид биш хуулийн байгууллага албан ёсоор тайлбар өгнө.

-Мөнгө тарааж байгаа үйлдлийг хянаж байгаа юу. Танай намын дотоод хяналтын хороо хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Бид хэд хэдэн ажлын хэсгээр хянаж байгаа. Мөн хууль зөрчихгүй байх албан тоотыг хүргүүлсэн. Одоогоор хууль зөрчсөн зүйл байхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button