АН: Санал хурааж дуусахад 1.30 цаг үлдлээ, тун удахгүй баярын мэдээтэй уулзъя

АН, МАН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах үйл явцтай холбоотойгоор цаг тутам мэдээлэл хийж байна. Ардчилсан нам энэ удаад намынхаа залуу нэр дэвшигч, боловсон хүчний төлөөллөө гаргаж ирж, мэдээлэл хийлээ.
Тус намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "Хэдий богино хугацаанд монгол төрийн сонгуулийг сурвалжилж байгаа хэвлэл мэдээллийнхэндээ талархал илэрхийлье. Монгол орон даяар сонгуулийн ирц 60 гаруй хувьтай, 1.3 сая иргэн саналаа өгсөн байна. Энэхүү ирц маань сүүлийн цаг орчимд нэлээд удаашралтай болж хувирлаа. Эрх баригч намын зүгээс АН-аас хийсэн хэвлэлийн хурлын дараа холбогдох мэдээллийг хийж байгаа.
Монгол төрийн сонгууль дуусахад одоо нэг цаг 40 минут үлдлээ. Энэ хугацаанд монгол төрийнхөө сонгуульд орж амжаагүй залуучууд сонгогчид та бүхнийгээ ирээдүйн эх орныхоо хөгжил, ирээдүйн хувь заяаг тодорхойлох сонгуульд хариуцлагатайгаар оролцохыг хүсэж байна. Нэг цаг 40 минутад амжаад саналаа өгөөрэй. АН энэ удаагийн сонгуульд ард иргэдээ үзэл санааг нь талцуулахгүй эерэг оруулахыг уриалсан.
АН-ын жагсаалтын 4-т нэр дэвшиж буй С.Цэнгүүн "Би нэр дэвшигч гэхээсээ илүүтэй залуу хүний хувьд залуучуудаа уриалахыг хүсэж байна. 20-24 насны залуусын оролцоо улам илүү сайжрах зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр танай гэрт байгаа эсвэл найз нөхөддөө бүгдээрээ гарч саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Улаанбаатарт маш олон асуудал бий. Манай залуучууд үүнийг мэдэж байгаа. Энэ цаг үед бидэнд дөрвөн жилд нэг л удаа тохиох боломж олдож байна. Тийм учраас саналын идэвхээ сайжруулаарай. Бид гэрэлт ирээдүйг бүтээж чадна".
Э.Энхпүрэв "Бид залуучуудаараа ирцийн тоог хараад анализ хийж суулаа. Миний хувьд маш баярлууштай мэдээ нь юу вэ гэхээр залуусын идэвх оролцоо өмнөх жилүүдээс өндөр байгаад олзуурхаж байна. Ер нь бол ирэх дөрвөн жилд залуучууд бид нар ямар байхав гэдгийг тодорхойлох хариуцлагатай үе ирээд байна. Тэгэхээр залуучууд маань үлдсэн энэ хугацаанд рекорд тогтоохоор, залуусын орон гэдэг ойлголтыг энэ сонгуулиар харуулъя гэж уриалмаар байна".
АН-ын залуус эцэст нь "Одоо бид сөрөг зүйл яримааргүй байна. Үлдсэн энэ хугацаанд яг одоо гэрээсээ гараад саналаа өгье гэж хичээнгүйлэн хүсэж байна. Тун удахгүй баярын мэдээтэй уулзахын ерөөл өргөе" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tsenguun ged zaluuchuudin ner barisn neg yaagii bn aa. z##lj dald oroosoi. gishuun bolj sanhuuger deedhluuln gej bga viz.
Tsenguun l iluu bn ene songuulid