Гадаад мэдээДЭЛХИЙ

Байдены гэр бүл түүнд ерөнхийлөгчид өрсөлдөхийг уриалж, мэтгэлцээний алдааг бусад руу чихэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөх юм.

Нэр дэвшигчид анхны мэтгэлцээнээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.06.27/ хийсэн.  Мэтгэлцээнд Жо Байден маш тааруухан оролцсон билээ.

Хэнд саналаа өгөхөө шийдээгүй байгаа сая сая америкчууд тус мэтгэлцээнийг үзсэн тул энэ нь Байдены сонгуулийн кампанит ажлын хувьд томоохон цохилт болсон юм.

Мэтгэлцээний дараа АНУ-ын Ардчилсан намын гишүүд Байденыг өрсөлдүүлэх эсвэл солих эсэхээ мэдэхээ байсан.

Мөн мэтгэлцээний дараа явуулсан санал асуулгаар хүмүүсийн 72 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн албыг хаахад оюун санаа, сэтгэн бодох чадварын хувьд тохиромжтой бус гэж хариулжээ.

Өнгөрсөн сарын эхээр энэ тоо 65 хувь байсан юм. Тэгвэл Байдены үүсээд буй асуудлын талаар гэр бүлийнхэнтэйгээ уулзаж зөвлөлдсөн байна. Мэтгэлцээнд алдаа гаргасан гэдгээ Байден өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа.

Түүний гэр бүл нь ерөнхийлөгчид өрсөлдөх ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөсөн талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

“Associated Press” мэдээлэхдээ Байденыг ажлаа үргэлжлүүлэхийг хамгийн хүчтэй зөвлөж буй хүмүүс нь түүний эхнэр Жилл Байден болон хүү Хантер Байден хоёр аж.

Хантер өнгөрсөн сард шүүхийн өмнө эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон анхны АНУ-ын ерөнхийлөгчийн хүүхэд болсон билээ.

Мэтгэлцээний дараа Цагаан ордон Байденыг ханиадтай байсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Байдены ойрын хамаатнууд болон дэмжигчид мэтгэлцээнд үзүүлсэн муу үр дүн нь түүний зөвлөхүүд муу ажилласантай холбоотой гэж үзэх болжээ.

Тухайлбал Байдены кампанит ажилд томоохон хандив төвлөрүүлэгч Жон Морган “Түүнийг хэт их дасгалжуулж, хэт их бэлтгэсэн гэж би бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2024 08:37

АНУ том л байх ёстой ат�##� яагаад байна?

Холбоотой мэдээ

Back to top button