СПОРТ
"Парис 2024": Б.Хулан дагах барилдаан хийж, Б.Хонгорзул, Б.Бат-Эрдэнэ нар эхний учраатайгаа хүч үзнэ
"Парис 2024" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Манай тамирчдаас өнөөдөр Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Бат-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн барилдана
Тодруулбал, өчигдөр -53 кг-ын жингийн шөвгийн наймд Японы бөх, дэлхийн хошой аварга, Азийн аварга Акари Фүжинамитай барилдаж ялагдал хүлээсэн Б.Хулан өнөөдөр АНУ-ын Доминик Парриштай дагах барилдаан хийнэ. Хэрэв ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Б.Хонгорзул БНСУ-ын бөх Хон Кэшинтэй эхний барилданаа хийх бол эрэгтэйчүүдийн -86 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ мөн эхни барилдаанаа хийх хуваарьтай байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.