“Парис 2024”: Өнөөдөр П.Орхон, Л.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд эх орноо төлөөлнө
Зуны ХХХIII олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” түр ордонд үргэлжилж байна. Өнөөдөр /2024.08.09/ манай хоёр бөх олимпын дэвжээнд хүч үзэх хуваарьтай.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд тив, дэлхийн аварга, МУГТ П.Орхон эх орноо төлөөлнө. Түүний хувьд хэсгийн эхний даваанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэл медальт Украйны Ирина Колиаденкотой учраа таарсан байна. Ялбал Швед, Болгарын бөхчүүдийн ялсантай барилдана.
Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогт “Белград-2023” ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Месон Перриштэй барилдана. Ялбал Египт, Азербайжины бөхчүүдийн ялсантай учраа таарах юм. Энэ жингийн барилдаан өнөөдөр 17 цагт эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 naidvar yah argagui mun ! ter altan ohin ch geh shig huniig bitgii ingej sevj bai ! boloogui bn !
За та 2 минь найдвар шүү. Ард түмнээ баярлуулаарай.
Мед�##� авахгүй бол наанаа үлдээрэй ккккк.
Х�##�хын �##�дрыг бадруул, хүүхдүүд ээ!
Ха-лхын а-лдрыг бадруул!
Горьдлого