Залуучуудын ипотекийн зээлийн урьдчилгаанд эцэг, эхийнх нь байрыг барьцаална
Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн гурван төрөлжсөн сантай.
“Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай бөгөөд эхний ээлжинд "Хуримтлалын сан"-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөж буй.
Тэгвэл өчигдөр /2024.09.05/ Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж "Хуримтлалын сан"-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцжээ.
Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагаа нэмэгдүүлэх зорилгын хүрээнд талууд,
- Орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, мөн өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх
- Урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцжээ.
2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг. 2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны 7 дугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Харин орон нутагт 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл орон нутгийн 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд удам судраар нь өр ширэнд оруулаад,МАН-ын ёстой "унаган" боол болгох уу ?!
Энэ тус уу ус уу.
З�##�уус маань ажилгүй ц�##�ин бага .
Эцэг эх нь орлоггүй 33 н жил луйвардуулсан улний гуйлагчин. Бүгд зээлээс зэлийн хооронд амьдардаг .
Яадаг шуу юм болдоо .
Бурхан өршөө.
Зооз ор хүүхдээр нь эцэг эхийн сорох нь овоо л бодождэ. Одоо үнэндээ барилгын бизнес зах зээлдэхь иргэдийн орлогоос даваад бгаашү
Өтөл насандаа орон гэргүй тэнэмэл хүн болгох МАН- н мөрийн хөтөлбөр үү!!! Цагаа тулахаар хэн орон гэргүй болхыг хүсэх вэ??? Бөөн дайн дажин хэрүүл тэмцэл хууль шүүхийн асууд�##� болноо!!!Амьдр�##�д юу ч тохиолдоо билээ дээ!!!
Эцэг эхийнх нь байрыг барьца�##�на гэж ярихын өмнө шийдэх асууд�##� бна байрны мкв үнийг буур�##�аад өгч болдоггүй юм уу тэгвэл дундаж орлготой олон айл өрхүүд байртай бно шүү дээ
Орон сууцны үнэ насаараа төлөөд ч дийлэхээргүй өндөр үнэтэй байгаа шүү дээ. Зээл олгоно л гэх юм үнийг багасгах т�##� дээр ямар бодлого бна вэ?
Эцэг эхий нь тайван амьдруулахгүй насны эцэст нь .
0. 07 га газраа авмаар байна. Энгийн иргэд авах боломжгүй болгосон. Дээдсүүд дуртай газраа бүгдийг үр удмаараа авсан. Дахин газар олголтыг чөлөөтэй олго