Дээрэлхэлт, хүчирхийлэл хэрээс хэтэрч байгаа энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр ашиглая
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр эрээ цээргүй зүйл ярьж, түүнийг нь хөгжөөсөн, гэр бүлийнхээ хэрүүлийг удаа дараа цахим сүлжээнд цацаж, нийгмийг албаар хуваан талцуулах зэрэг хэргүүд их гарах болсон. Мөн хүчирхийлэл үйлдсэн, хар тамхи хэрэглэсэн, төрийн ажилдаг эрхэлдэг хэр нь олон нийтэд илтэд хүчирхийллийн шинж агуулсан зураг, бичлэг оруулах зэрэг тодотголтой олны танил эрхмүүдийг тойрсон балаг олон.
Хамгийн сүүлийн болсон жишээ гэхэд Б.Гантулын артист нэр Сэксцагаанбогд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр улс төрийн үзэл баримтлалаа зарласан. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ” гэж. Залуусын улс төрийн шууд оролцоо гэдэг зүйл манай улсад дутагддаг нь үнэн. Тийм ч учраас үзэл бодол, байр сууриа ил илэрхийлэхийг буруу гэж үзээгүй. Харин түүний сонсогчид нь болон залуу үеийн төлөөлөл “Cancel Culture” өрнүүлээд амжсан. Ямартай ч сонгуулийн дараа Сексцагаанбогд улс төр ярихаа байж, таг чиг болохдоо ерөөс албан тушаалд очсон юм. Магтсан, дэмжсэн Ерөнхий сайдынхаа зөвлөх болчихсон. Ингэхээр л замнал өөрөө асуудал дагуулж байгаа юм.
Уг үйл явдал намжиж амжаагүй байхад Сэксцагаанбогд болон түүний найз охин Н.Урин нарын маргалдаж буй бичлэг задарснаар залуус дахин Cancel Culture” өрнүүлээд эхэллээ.
Энэ мэтчилэн урлагийн салбарынхан бусдад хурдан нөлөөлж чаддаг шиг ээ бараан зүйлсд л хүртэл уруу татах хандлага гаргах нь олонтаа. Гэхдээ бид тэднийг тэрхэн зуурт л сүр болгон хүлээн авдаг хэр нь удалгүй марчтихдаг ард түмэн.
Нөгөө талаар урлагийн салбарынхныг дэмждэг шигээ, тэднийг “татан буулгаж”, “шалд нь унагаж” чаддаг хүмүүс бол бас солонгосчууд. Тэд буруу явдалтнуудыг өршөөдөггүй. Хариуцлагыг хамтын хүчээр, тэр дор нь хүлээ л гэдгээрээ алдартай ард түмэн. Ёс зүйн алдаа гаргасан уран бүтээлчдийг тэд дэмждэггүй, тоглолт, киног нь үзэхгүй. Улмаар үүнд бусдыгаа уриалахад л хангалттай. Ингэж хамтаар хариуцлага тооцдог бичигдээгүй хууль нь иргэдийн санаачилга, хамтач байдлын үр дүн бөгөөд зорилгодоо хүрэх нэгдмэл хүч тул хэн ч зогсоож чаддаггүй хүчин зүйл болдог ажээ.
Уг жишгийг манай улсын залуучууд зөв жишгийг тогтоож, "Cancel Culture"-ийг зөвөөр ашиглаж чадах аваас ёс зүйн алдаа гаргах нь багасах биз ээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cancel the cancel culture гээч!
Наад хүнээ гандан буурахгүй өдөр бүр ажлаас нь х�##�аагүй байна гээд бичээд байгаарай. Хүчирхийлэгчийг давраахгүй. Нара-г гоочлоод байсан масс чинь уг нь яг одоо хэрэгтэй байна. Эмэгтэй хүн рүү болохоор байж сууж ядт�##� нь дайрна эрэгтэй хүн бол зүгээр айн ийм байж болохгүй. Энэ бол аймаар олон хэрэг хийсэн хүн байна. Дээрээс нь оюун ухаан хувь хүний төлөвшил, ухамсрын түшчин нь төрийн �##�банд тэнцэхгүй хүн байна.