Эдийн засгийн мэдээ

Эхний найман сарын байдлаар суудлын автомашины импорт өнгөрсөн оныхоос 74.3 хувиар өсөв

Он гарснаас хойш Монгол Улсын импортолсон суудлын автомашины тоо хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 91.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74.3 хувиар өссөн байна.

2024 оны эхний найман сард нийт 81 мянга 700 суудлын автомашин импортолсны 93.4 хувийг Япон, 2.7 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн аж.

БНХАУ-аас импортолсон суудлын автомашины тоо өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин өсчээ. Тухайлбал: БНХАУ-аас импортолсон нийт суудлын автомашины 21.6 хувийг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлж байна.

Харин үлдсэн хувийг уламжлалт хөдөлгүүртэй автомашин эзэлж байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээллээ. БНХАУ-аас импортолсон автомашинуудын гуравны нэг нь “BYD” компанийн автомашин байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд нийлүүлэлтээ нэмэгдүүлээд буй БНХАУ-ын “BYD” компанийн Монгол дахь борлуулалт тайлант хугацаанд эрс өссөн байна. Тус компанийн хосолмол болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины сарын борлуулалт анх удаа нэг саяыг даваад байгаа аж. “BYD” компани жилийн борлуулалтын дунджаа нэмэгдүүлж, дөрвөн сая автомашин борлуулах зорилт тавьсан талаар “Morgan Stanley” мэдээлж байсан юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-12 20:40

Ene hudlaa tootsoo baih hen tegej ih mashin avaad bga yum. Ungursun jilees barag 100 ih mashin orj irsen yum uu.

ХОТЫН дарга нарт
ХОТЫН дарга нарт
2024-09-13 06:53

БУРУУ жолоодлоготой машины ИМПОРТИЙГ шууд хааж болохгүй юм уу? ЯАГААД хүлээгээд байна вэ? Хаах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button