Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампыг хөнөөх гэсэн этгээд түүнийг 12 цаг нэг байрлалдаа хүлээсэн байж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампыг хөнөөх гэсэн хоёр дахь оролдлого ням гарагт /2024.09.15/ гарсан. Цагдаагийн алба хэрэг гарсан газраас Хавай мужийн оршин суугч, 58 настай Райан Уэсли Рутийг баривчилсан юм.

Албаныхны мэдээлснээр тэрбээр Трампыг Флорида дахь гольфийн талбай дээр ирэхийг 12 цагийн турш нэг байрлалдаа хүлээсэн байж магадгүй. Шүүх Рутыг галт зэвсэгтэй холбоотой хоёр гэмт хэрэгт буруутгаад байна.

Трамп Флорида муж дахь гольфийн талбайдаа очно гэдэг нь түүний олон нийтэд цацагдсан ажлын хуваарьт багтаагүй байсан юм. АНУ-ын Нууц албаны дарга Роналд Роу даваа гарагт /2024.09.16/ мэдэгдэл хийхдээ хэрэгтэн яаж Трампыг тэнд очно гэдгийг мэдсэн нь одоогоор тодорхойгүй байна гэжээ. Нууц алба бол АНУ-ын ерөнхийлөгчийн алба хашсан мөн хашиж буй хүмүүс болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд гэх мэт бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалдаг байгууллага.

Долоодугаар сарын 13-нд Трамп руу галт зэвсэгтэй этгээд хэд хэдэн удаа гал нээж, сум чихийг нь сэтлэн гарсны дараа Нууц алба ихээхэн шүүмжлүүлсэн. Тэгтэл Трампын аминд хүрэх гэсэн оролдлого хоёр сарын дотор дахин гарсан нь Нууц албанд ирж буй дарамтыг нэмэгдүүлэв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2024 10:18

Жүжиг

Холбоотой мэдээ

Back to top button