Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Жу”-гүй МАН+АН

Уг нийтлэл нь 2019-12-11 -ний өдөр нийтлэгдэж байсан бөгөөд энэ удаа сэргээн нийтлэв.

ГАДАГШАА “ДҮРВЭГЧ”

Саяхан сошиал дээр Т.Бадамжунайг  “МАН-ын жаргал зовлонгийн менежер” гэж бичсэн байв. Цагтаа дагаад салдаггүй, элдэв сайхан үгээр хөөргөж явсан тойрон хүрээлэгчид нь өнөөдөр түүний нэрийг хэлэхээс ч айж, сүүдэрт нуугдсан эрвээхэйс болжээ.

Түүнийг улс төрийн хүрээнд “Жу” гэнэ. Бас толгой дээрээ хоёр хуруу өргөж, “Эвэр” гэж дохиолон дуудах нь ч бий. Архангай аймгаас гаралтай, эдүгээ 63 настай. Гадагшаа “дүрвэгч”. Жу 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр 69 машинаар хил даваад, өнөөг хүртэл ирээгүй. Яг жилийн ойн дээрээ иржээ. “Та гадагшаа явж бай. Эвгүйтвэл би энд яаж ч чадахгүй” гэж У.Хүрэлсүх хэлсэн гэгддэг.

Басхүү Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Т.Бадамжунай тэргүүтэй МАНАН бүлэглэлийг хуугаар нь шалгана” ухааны юм хэд хэдэн удаа яриад, намынхаа даргад нам загнуулсан гэх нь ч бий. Үнэхээр ч тэд одоо Жу-г ярихаа больсон. У.Хүрэлсүх тэргүүтэй томчуудын хамт “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казино тоглосон хэрэгт орооцолдож явсан.

Тэр үед нь ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат хуулийн гаргалгаа талаас нь маш их тусалсан ч  Жу-г гадагшаа явснаас хойш нөхөд нь буруу харцгаасан гэдэг. Улстөрийн хүрээнийхний нөхөрлөл нэг иймэрхүү.

ЭРХ АШГУУДЫГ “ХОЛБОГЧ”

Тэр 2016 оноос хойш “Алтай констракшн”-ы барьсан Twin tower-т  дамжин ордог хоёр өрөө оффист суудаг байжээ. Өрөөний хэмжээ 30 м.кв орчим гэх. Том өрөөнд нь нэг урт ширээ, хэдэн сандал тавьж өөрөө сууна. Үүдний өрөөнд нь туслах, хажууд нь 4-6 сандал эгнэн тавьсан байх. Тэнд хэдийд ч очсон хөл битүү. Жижиг өрөөнийх нь сандал дээр багтаагүй хүмүүс коридорт нь холхиж, өөр нэг түүний мэдлийн өрөөнд түр саатах зэргээр ээлжээ хүлээдэг байж.

Тэнд том бизнесменүүд, МАН, МАН-ын угшилтай томоохон улстөрчид, бөхчүүд, шашныхан, хотынхон гэх мэтээр өөр өөр эрх ашгууд  Жу-тай уулзах ээлжээ хүлээн дугаарлаж зогсдог. Нэрс нь их сонирхолтой. Тэнд Г.Мөнхбаяр, С.Батболд, Б.Батбаяр Д.Ганбат, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ,Т.Аюурсайхан,Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Батзориг гэхчлэн хөвөрч өгнө. Шашныхан ч их ирнэ. Анхлан бурханч лам Г.Пүрэвбатад Аглагийн хийдийнх нь газрыг зааж өгч байсан гэдэг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэрэгт орооцолдсон эртний түүхүүдийг бүдгэрүүлж явсан л гэгддэг. Харин эрийн хуйх зааж, тэр өнөөдөр бусад шигээ “Жу бол муу хүн, танихгүй”  гэхчлэн нохойтоогүй. Тэр өнөөх хоёр өрөөнд очдог л байсан гэлцдэг. Мэдээж сахал Д.Эрдэнэбилэг тэнд очно. Басхүү Д.Эрдэнэбат гишүүн, Б.Наранхүү, О.Баасанхүү хүртэл уулзахаар очдог байсан гэх. Бөхчүүдээс Г.Өсөхбаяр, Б.Цэрэнпунцаг, Ц.Санжаадамба,  А.Сүхбат, бизнесменүүдээс хоёр Бат-Эрдэнэ, алдарт Б.Хурц, Бэрэн группийнхэн гэхчлэн уртаас урт жагсаалт гарна.

Өөр өөр, том том эрх ашгууд түүний 30 м.кв өрөөнд уулзаж, зөвлөлдөж, шийдэл олж, түүнээс гарц асууж, хор найруулж, нэгнээ тоглоомоос шахан гаргаж, мөрийтэй тоглож, наймаа панз үсэргэж, хоорондоо учраа ололцож байж. Харин өнөөдөр энд дурдагдсан хүмүүсийн ихэнх “Би Жу-тай тэгж уулзаж байгаагүй. Нэр хасч аль” гэж редакци руу утасдах хэмжээний хүн чанартай нь үнэн юм. Өнөөгийн Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга л гэхэд ихэд ойр байсан мөртөө өнөө нам болсон гэдэг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИ

Намынхан нь түүнийг ингэж нэрлэдэг. 2004 оноос хойш МАН-ын сонгуулийн менежерээр ажиллаж, УИХ-ын гишүүн, сайдаар алба хашсан тэрбээр хэн ямар албанд хамгийн сайн зохихыг андахгүй хэлдэг гэх. “Тэр газар хэнийг тавих вэ” гэхэд “Тэр л яг болно доо. Түүнийг тэгж дэмж” гэхчлэн хэлдэг гэгддэг. Тиймээс ч бүх томилгооны ард Жу-г сууж байдаг гэж яригддаг. Байсаар ч байж.

Гэхдээ их хачирхалтай. Тэр нэг албанд оруулж өгсөн хүнээсээ эргээд тус авахаар бараг л хандсан удаагүй гэх. Уулздаг олон хүмүүсээ хооронд нь холбож, “Тэр нэг ийм юм гуйгаад байна. Чи туслаад өг” гэхчлэн суудаг. Нэг ёсондоо жаргал зовлонгийн менежер маягийн ажил хийж байжээ. Хөшигний тэр ийм ивээгч бурхны дүртэй. Тиймдээ ч өнөөдөр Жу-г ухаж төнхөх хүмүүс яг ачир дээрээ гарч ирдэггүй гэх. Гэхдээ үүнийг ил хэлвэл өнөөгийн улстөрийнхөн бүгд хулгайчийн эгнээнд орох тул дуугүй л “гөлдийцгөөнө”.

Жу наадам, цагаан сар, хавар намрын салхинд гаралт зэргийг тэр онцгой сайн тооцоолж, ирэх урих зочдоо бүлэг бүлгээр нь хуваан, хэдэн гэр барин тухалж, найрлан цэнгэдэг байсан гэх. Одоогийн яамдын газар, хэлтсийн дарга, агентлагийн удирдлагууд, МАН-ын  бүх үеийн төлөөллүүд Жу-гийн уяагаар ихэнх нь очдог. Тиймдээ ч өнгөрсөн зун тэдний хувьд Жу-гүй наадам болжээ.

“Т.БАДАМЖУНАЙН БУДЛИАНЫГ ШАЛГАХ ЦӨСТЭЙ ААВЫН ХҮҮ АЛГА УУ”

Ийм нэртэй нийтлэл гарч байв. Үнэхээр ч өнөөдрийг хүртэл хэн ч шалгах талаар хүчтэй дуугараагүй. Учир нь, улстөр, бизнес, шашин, спортынхны элдэв булай, балайг тэр мэднэ. Түүний тусыг тэд бүгд авцгаасан. Тэд түүгээр холбуулж, мөнгөний асар их ажлууд хийсэн. Тиймээс ч өнөөдөр нэг гинжнээс нь татлаа гэхэд нөгөө үзүүрт нь сайн ба муу талынхан бүгд зогсож байх нигуртай.

Бага залуу дарга нар Жу-тай гадаадад очиж уулздаг гэх. Мөнхүү томчууд нь ч очлоо гэж яригддаг. Бүр У.Хүрэлсүх өнгөрсөн өвөл Ё.Баатарбилэгийг түүн рүү илгээж зөвлөлдсөн гэж хүртэл яригдсан. Гэвч өнөөх гайхал Ё.Баатарбилэг нь “Намайг Жунай дээш нь татсан л гэдэг. Би лав тэгээгүй” гэж үгүйсгэдэг үнэн төрхтэй хүн. Одоогийн хотын орлогч Ж.Батбаясгалан Жу-гийн туслах байсан. Тэр 60 тэрбумынхныг төрөөс “хөөхөд” сугарч үлдээд, Жу-гийн нэрийг мартах тарни уншсан гэлтэй.

Олон нийт Жу-г авилгалын загалмайлсан эцэг, сумын засаг даргын суудлыг 100 саяар авагч, бүх булхайн эзэн, газрын наймаачин гэх үгсүүдээр нь мэднэ. Гэвч он удаан жил энэ үндэслэлүүдээр түүнийг шалгаагүй. Жу-г “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 360 сая төгрөг “идсэн”, Солонгосчуудад 330 мянган га газар зарсан, Алтжингийн Г.Алтангаас авлига авсан, 800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг Швейцарь луу захиж хийлгэсэн зэрэг томоохон хэргүүдийг сөхөж байсан ч шалгах цөстэй хүн гарч ирээгүй, нотлогдоогүй.

Түүнд өнөөдөр том групп, компани байхгүй. Асар том өргөө оффис ч үгүй. Тэр нөлөөтэй, бийлэг, гар нь хаана л бол хаана хүрдэг байсан нь үнэн гэх зурвас тэмдгүүд л үлдэж. МАН-ынхан, АН-ынхан ч тэр Жу-гийн морины уяа, оффисын хоёр өрөө байргүйгээр жил орчим боллоо. Тэдний холбогч ингэж түр хугацаанд орон зайн завсарлага авчээ.  

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Боогий
Боогий
2019-12-11 09:12

Энэ хүний нэрийг лав сайнаар хэлэгдсэнийг сонсож байсангүй. Дандаа муу муухай бүхэнтэй нэр нь холбогдож ирсэн. Энэ хүн л холбогч хийж хорыг найруулж байсан юм бна шд. Жил хол байх хооронд нь овоо л олон хэргүүд илэрлээ. Энэ хүнийг ш�##�гах цөстэй хүн байхгүйм байж. Тэгвэл бурхан шийтгэх болтугай. Насны эцэст хоолойгоор нь хоол давахгүй �######�өөр нь баас нь гарахгүй тэсэрч үхээсэй. Улс орноо самарсан хүмүүс тийм л тавилантай. Сонгууль будлиантуулах гэж ирсэн байх. Сонгуулиас өмнө бурхан ажлаа хийх биз ээ

Зочин
Зочин
2019-12-11 10:15

Будлианы үүр Жунайнцарыг бурхан тэнгэр гэсгээн цээрлүүлнээ.Яг Отгонбилэг,Батхүү нар шиг...

Зочин
Зочин
2019-12-11 11:25

Жу Эргэж. Төосөөр

Зочин
Зочин
2019-12-11 12:36

Shalgaagui bish urgelj shalgasaar irsen. Harin ulsaas avaad ideed uusan zuil baihgui uchir yaj ch chaddaggui yum

Сонгогч
Сонгогч
2019-12-11 18:46
Reply to  Зочин

Ш�##�гаж буй хүмүүсийг нь ахын дүү аятайхан байгаарай гээд дээрээс нь дарамтлуулсаар байсын бишүү

зочин
зочин
2019-12-11 12:42

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр энэ муу хаа �######�ах вэ

Ирээдүйн эзэд
Ирээдүйн эзэд
2019-12-11 14:42

Ийм үл бүтэх хар гайг бидэнд бүү үлдээ... Бид баян орны эрх чөлөөт иргэд баймаар бн.....

Erden
Erden
2019-12-11 16:17

Ene odoo tegeed mundag geh geed baigaan muu JU giin ami zuuh araga baril yumuu. ...bitgii hutsaldaad bai odoo ogt oor iluu uhaalag hunleg eos surtahuuntai bolovsroliig erhmeldeg ue ondiij baina. ...JU bolood tuuniig toiron ergeldeh ter bohir baasnuud yagal jorlongiin us shig tatagdan alaga bolnoo. ....uurd

Erden
Erden
2019-12-11 16:22

Badamjunaig tegeed hunleg sain hun geh geed baigaan muu bohir yalgadasnuud. .....

Бөө
Бөө
2019-12-11 18:16

Тэр ухна царайлсан эвэртэй нөхөрииг бгаа газар нь амииг нь цааш харуулах д�##�д ажиллагаа эхэлсэн бөлгөө..Та бүхэн нэг шуудайны үхриин эвэр шг үймэлдэхээ больж, амар амг�##�ан оршсугай..

Irgen
Irgen
2019-12-11 22:27

oodgui l hulgaich, sairhaj yariad baih zuil tun hobor. Mongol tord muu muuhaigiin ur jimsiig hogiin urgam#l met tsetsegluulsen amitan!

манан
манан
2019-12-11 23:30

Ихэнх худлаа зохиосон муухан кино байна

Chamar
Chamar
2019-12-12 05:31

Mi Elbegdorj, Enkhboldtoi hamt MANAN uusgesen tom garyn hulgaich blaa. Odoo bas l negiig sedeed irsen bgaa.

Эрдэнэ
Эрдэнэ
2019-12-17 09:35

Жу эргэж ирнэ...

иргэн
иргэн
2020-03-07 11:14

Сайхан цаг ирэх байлгүй. Тэр үед эдгээр новшнууд бүгд зугтах байлгүй

Зочин
Зочин
2020-03-08 07:51

Одоогийн төр барьж байгаа МАН-н гишүүдийн ихэнх нь тэр хүний томилгоо өөрөөр хэлбэл олон хөлтэй а�##�зны нэг нэг хөл учир а�##�зыг шийтгэвэл хөл хамт явна гэдгийг мэдэлгүйдээ.

Зочин
Зочин
2020-03-09 20:30

МАН-ын үнэн төрх. Хичнээн сайхан з�##�уучуудыг энэ муухай саваараа оруулж хог новш болгов доо. Сав нь бохир болохоор сүүг амархан гашилгах юм даа.

зочин
зочин
2020-03-13 12:19

Ми.Энхболд =Улаанбаатар ,банк =газар =гээд мафи үүссэн байх шүү. Одоо ч ,гадаадад дасч байгаа байх аа. Короно шийтгэчихгүй бол.

Дамба
Дамба
2021-07-13 19:19

Жу г Хэн нэгнээр хурдан орлуулж з�##�ах хэрэгтэй. Эс бөгөөс МАНАН задрана

Холбоотой мэдээ

Back to top button