Нийгэм мэдээ
Москвад "Морин хуур" хүүхэлдэйн жүжиг тоглогдоно

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 20-25-ны өдрүүдэд олон улсын хүүхэлдэйн театрын “Исток” наадам болж байна.
Тус наадамд Орос, Беларусь, Мексик, Монгол, Узбекистан улсын 10 театрын уран бүтээлчид оролцож байна. Манай улсаас Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Хөхөө Намжил" домгоос сэдэвлэсэн “Морин хуур” жүжгээр оролцож байгаа ажээ. Уг жүжгийн зохиолыг хүүхэлдэйн театрын уран бүтээлчид болох Т.Энэрэл бичиж, Б.Даваасүрэн найруулжээ. Улмаар энэ сарын 13-наас эхлэн нээлтийн таван удаагийн тоглолтыг тайзнаа тоглосон байна. Нийт 60 мин үргэлжлэх уг жүжгийг 10-аас дээш насныхан үзэхэд тохиромжтой. Уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд голчлон залуус багтсан бөгөөд хүүхэлдэйн жүжгээ ийнхүү олон улсын үзэгчдэд үзүүлэхээр ОХУ-ыг зорьжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.