Казахстаны “QazaqGaz” компани Хятад руу хийн экспортоо нэмэгдүүлнэ
Казахстан улс 2021 онд гэхэд 9.9 тэрбум кубметр хий экспортлож байжээ. Энэ дүн жил ирэх бүр нэмэгдсээр 2023 онд зөвхөн Хятад улс руу гэхэд 5.8 тэрбум кубметр хий экспортлосон бөгөөд энэ нь 2022 оныхоос 15.5 хувиар өссөн дүн аж.
Тус улсын хувьд Туркменистан болон ОХУ-тай энэ талбар дээр өрсөлддөг бөгөөд Хятад руу экспортлох хийн хэмжээгээ нэмэгдүүлэх өндөр сонирхол бийг албаныхан нь мэдэгдэж байсан юм. 2023 онд Казахстаны Эрчим хүчний сайд, Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийн удирдлагуудтай уулзах үеэрээ газрын тос, байгалийн хий, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байсан билээ. Казахстаны хувьд байгалийн хийн нийлүүлэгчдийн хамгийн том худалдан авагч нь Хятад яах аргагүй мөн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.