2025 онд “Хармагтай” төслийг урагшлуулах ажил эрчимжинэ гэв

Австрали болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани 2023 онд Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж буйгаа олон нийтэд зарласан билээ. Энэ үеэрээ хайгуулын явцад эрдсийн өндөр агууламж бүхий шинэ бүсүүд илрүүлсэн талаараа мөн мэдээлсэн юм.
Өчигдөр тус компаниас ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар гаргасан тухайгаа зарлалаа. Энэ сарын дунд гэхэд үр дүнгээ олон нийтэд мөн танилцуулах аж. Мөн БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй төслийн дараагийн шатны хөгжүүлэлтийн төлөвлөлт, санхүүжилттэй холбоотой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Хоёр компанийн хэлцлээр “Zijin Mining Group” компани “Xanadu Mines”-ийн 20 хувийг эзэмшиж, "Хармагтай" төслийн үйл ажиллагааг явуулах хамтарсан компани байгуулахаар болоод байгаа юм. Уг төслийн урьдчилан ТЭЗҮ-ийг боловсруулах, хайгуулын ажилд өмнө нь 35 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлээд байсан билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд өөрсдөө мөнгө босгоод олборлооч.
Буруу дэвсэн шувуу шиг л бүү болоосой. Гашуун туршлага бий шүү.
Хөөж гаргаад өөрсдөө олборлож Эх орондоо хөгжилөө авчираа!!!
Өгөр хужаа нар яаж ийгээд л хумсаа шигтгэх юмаа
Иймэрхүү монголын газар нутгаар мөнгө олох гэсэн өлөн юмнуудыг хөөж явуулаад цаг нь ирэхээр монголчууд өөрсдөө суд�##�ж ашиглах нь зөв шүү