Нийгмийн

Уул уурхайн биржийн арилжаанд брокерууд оролцох боломжгүй болжээ

Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.

Тус хорооны өнгөрсөн сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолоор энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button