Нобел 2024: Хиймэл оюун ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан эрдэмтэд физикийн шагнал авлаа

Америк эрдэмтэн Жон Хопфилд болон Британийн-Канадын Жоффри Хинтон нар 2024 оны Нобелийн физикийн шагналыг машин сургалтын салбарт хийсэн нээлт, шинэ бүтээлүүдээрээ хүртлээ. Тэдний нээлт нь хиймэл оюун ухааны хөгжлийн үүдийг нээж өгсөн юм.
Тэдний ажиллаж бүтээсэн шинэ технологи нь шинжлэх ухааны шинэ нээлтүүдээс эхлээд захиргааны ажлыг илүү үр ашигтай болгох зэрэг олон салбарт хувьсгал хийх чадвартай хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд тусална гэж үнэлэгдэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтөн өөрийн бүтээл нь илүү ухаалаг, хүмүүс огт өрсөлдөх чадваргүй болох вий гэсэн айдсыг ч зарим мэргэжилтнүүдэд төрүүлж байна.
Хинтон бол хиймэл оюун ухааны салбарт эцэг гэгддэг. Тэрбээр өнгөрсөн жил “Google” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Ажлаасаа гарсан зорилго нь өөрийн бүтээсэн технологийн аюулын талаар илүү чөлөөтэй ярих боломжтой болохын төлөө байсан гэж тэр хэлсэн билээ.
Тэрбээр Калифорни дахь зочид буудлаас Нобелийн шагнал гардуулах ёслол руу цахимаар холбогдон ярих үедээ “Хүмүүс бидний хувьд өөрсдөөсөө ухаантай зүйлстэй амьдрах ямар байдгийг мэдэхгүй” гэсэн юм.
“Эрүүл мэндийн салбарт маш олон сайхан боломжууд байгаа ч бид энэ технологи хяналтаас гарчих вий гэсэн олон боломжит аюулын талаар санаа зовох хэрэгтэй” гэж Хинтон нэмж хэлжээ.
91 настай Принстоны их сургуулийн профессор Хопфилд нь мэдээлэлд суурилсан дүрс болон бусад төрлийн хэв маягийг хадгалж, сэргээж чадах санах ойг бүтээсэн юм. Тэрбээр Принстоны их сургуулиас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр “Бүтээсэн систем чинь хангалттай нарийн төвөгтэй болоход тухайн системд анх оруулсан энгийн хэсгүүдээс улбаалан таамаглах боломжгүй шинэ шинж чанарууд гарч ирдэг. Та тэр системд шинэ физик байгаа гэж хэлэхээс өөр аргагүй болно” хэмээсэн байна.
Хопфилд Хинтоны санааг давтаж, хиймэл оюун ухааны боломжууд болон хязгаарууд тодорхойгүй байгаа нь түгшүүр төрүүлж байгааг дурдсан юм. Тэр нэмж “Технологи нь зөвхөн сайн эсвэл муу биш, хоёр талын чадамжтай байдаг” гэжээ.
Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академи эдгээр тэдэнд шагналыг гардуулахдаа “физикийн арга хэрэгслүүдийг ашиглан өнөөгийн хүчирхэг машин сургалтын үндэс суурийг тавьсан. Шинжлэх ухаан, инженерчлэл, өдөр тутмын амьдралыг хувьсгалжуулж байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хиймэл оюун ухаан бол физик ч биш л дээ. Цэвэр математик юм л даа. Их өгөгдлийн задлан шинжилгээ криптограф 2 юм. Техникийн ШУны суурийг математикч Гаусс Эйлер 2 тавьсныг одоо ч ойлгоогүйтээ адил юм болж байна. Энэ бол зүгээр барууны тархи уга�##�т