НИЙГЭМ

"Дэлхийн ёс зүйн өдөр"-ийг гурав дахь жилдээ тэмдэглэнэ

Жил бүрийн аравдугаарсарын гуравдугаар долоо хоногийн лхагва гарагт тохиодог “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг СЭЗИС-иас санаачлан гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Маргааш буюу 2024 оны 10-р сарын 16-ны өдөр олон нийтэд ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ёс зүйтэй шийдвэр гаргалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлцүүлгийг зохион байгуулна.

Мөн “Ёс зүйтэй шийдвэр гаргалт” эсээ бичлэгийн уралдааны дүнг зарлаж, тэргүүн байранд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгох юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус эсээ бичлэгийн уралдаан нийт 120 гаруй оролцогч оролцож байгаа нь өмнөх жилээс 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.Ёс суртахуунаараа манлайлъя уриалгад нэгдэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button