Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан дүн гарлаа
Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг СЭЗИС хоёр дахь жилдээ Хас банкны дэмжлэгээр хамтран зохион байгууллаа.
Дэлхийн ёс зүйн өдрийн хүрээнд энэ жилийн зарласан "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" сэдвээр эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд болон салбарын мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан.
Тус эсээ бичлэгийн уралдаанд СЭЗИС, МУИС, МУБИС, ИЗОУИС, ЭТҮГЭН, СУИС, ДХИС, ШУТИС, МАНДАХ зэрэг 9 их, дээд сургуулийн 103 оюутан, салбарын мэргэжилтэн ангилалд 10 гаруй мэргэжилтэн нийт 120 гаруй оролцогч оролцож байгаа нь өмнөх жилээс 20 орчим хувиар нэмэгдэж, хүрээ өргөжиж байгаа зохион байгуулагчид онцлон дурдаж байлаа.
Эсээ бичлэгийн уралдааны ангилал тус бүрд шилдгээр шалгарсан дараах оролцогчдыг шагнал гардууллаа.
Их, дээд сургуулийн оюутнуудын ангилал:
- 1-р байр: СЭЗИС-ийн Эрх зүйн хамтарсан хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Б.Энхжин.
- 2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Н.Идэрболд.
- 3-р байр: ШУТИС-ийн Архитектурын мэргэжлийн 4 -р курсийн оюутан Ш.Амгаланбаяр.
Салбарын мэргэжилтнүүдийн ангилал:
- 1-р байр: “Ти Эм Рэбэрү” ХХК-ийн Мэдээллийн технологийн хөгжлийн менежер Б.Баярхүү.
- 2-р байр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Р.Хатансайхан.
- 3-р байр: Монгол Контент ХХК-ийн редактор Б.Эрдэнэчимэг.
Дэлхийн ёс зүйн өдрийг СЭЗИС-ийн санаачилгаар Монголбанк, Хас банк, Сайн скор ХХК болон Монголын ипотекийн корпорацийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.