Эдийн засгийн мэдээ

Татварын орлогууд өссөн нь төсвийн нэмэгдэлд нөлөөлжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны  эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөг буюу 25.9 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Энэ онд татварын орлого тэр дундаа орлогын албан татварын орлого 47.3 хувиар, онцгой албан татварын орлого 38.2 хувиар тус тус өссөн нь орлогын өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Мөн бусад төрлийн татварын орлого өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өсжээ. Орлогын албан татварын 73.3 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 26.7 хувийг хувь хүний орлогын албан татварын орлого бүрдүүлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button