Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Боинг 767 загварийн “Чингис хаан” хэмээх нэртэй агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн аравдугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн 225 цэргийн бие бүрэлдэхүүнийг амжилттай тээвэрлэн хүргэсэн.
Монгол улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нисч байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 13 дугаар ээлжийн 230 энхийг сахиулагчид анх удаа Монголын далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг зорьсон билээ.
Харин тэд өнөөдөр /2024.10.18/ эх орондоо эргэн ирлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх орон мнь хөгжиж бн
африк руу очоод монгол орон минь ямар сайхан вэ гэдгийг гүнзгий ойлгоод ирдэг юм биш үү с�##�хи нь хүртэл үнэсээд байгаа юм шиг
ЁСТОЙ ГОЁ ТЭРТЭЭХ ЗУУНААС УЛБААТАЙ МОНГОЛ ДАЙЧИД ДЭЛХИЙН ХАЛУУН ЦЭГТ ҮҮРГЭЭ ОНЦ САЙН БИЕЛҮҮЛЖ ХАЛУУН ХҮЙТЭНД ТЭСВЭРТЭЙГЭЭРЭЭ ГАЙХАГДДАГ ЮМ ШҮҮ.АНУ ГЕРМАН АНГЛИ БОЛОН БУСАД ОРНЫ ЦЭРГҮҮДИЙН ДЭРГЭД МИНИЙ МОНГОЛЫН ХЭДЭН БОР ЦЭРГҮҮД ТЭСВЭР ХАТУУЖИЛ ЦЭРЭГЖЛЭЭРЭЭ ГАЙХУУЛДАГ.БАЯРАЛЛАА ЗАЛУУСАА ТА НАР ЧАДЛАА ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ НЭГ ЮМ ЗАРЬЯА ЭХНЭРҮҮДЭЭ ХУРДАН ЖИРЭМСЛҮҮЛЭЭРЭЙ ӨӨРСДИЙХӨӨ ХАЛАА ЭР ЦЭРГҮҮДИЙГ БЭЛТГЭЭРЭЙ ХУРААГДСАН ЮМНУУДАА САЙН ШАХААРАЙ ККК ЗА ЗА НАРГИАН МЭДЭЭЖИЙН ЮМЫГ ДОНГОСООД ӨГЛӨӨ ЯМАР Ч ГОЁ ЮМ.