Тяньжин боомт дээр ачаа бөөгнөрсөн хэвээр байна
Энэ оны эхний хагаст Монгол руу орж ирэх чингэлгүүдийн тоо нэмэгдээгүй атлаа ердийн үеийнхээс удааширч эхэлсэн бөгөөд импортын барааны галт тэрэг саатахад хүрсэн.
Уг боомтоос ачаа тээвэр орж ирэхэд хүндрэл үүсэж, 70-80 хоногийг зарцуулж байгаа нь чингэлэг бөөгнөрөхөд нөлөөлж, ковидын үеийн удаашрлыг давтах эрсдэл үүсээд байсан юм. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр 4400 орчим чингэлэг ачигдахаар хүлээлт үүсээд байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Хятадаас орж ирэх галт тэрэгний тоо цөөрсөн нь ид ачааллын үед мөн л хүндрэл үүсгэжээ.
Өдөрт ойролцоогоор 120 орчим чингэлэг орж ирж байгаа нь гүйцэд дүн биш учир тодорхой хугацааны дараа энэ нь бөөгнөрөл үүсгэсэн хэвээр байна. Геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэйгээр Хятадын экспорт тодорхой түвшинд хумигдаж байгаа нь манайд ч мөн нөлөөллөө үзүүлж буй юм. Цаашид боомтын хүндрэлийг шийдвэрлэхэд авто тээврээр бараа зөөвөрлөх нь бусад тээвэртэй харьцуулахад илүү үнэтэй хэмээн салбарынхан онцоллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иимэрхүү ажлаа ярилцаж чадахгүй бж том том төслүүд яри�##� явхымаа засгын газар
Хятадууд �##�баар гацааж байгаа