Эдийн засгийн мэдээ

Манай хилээр орсон гадаад зорчигчид өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн байна

Улсын хилээр 2024 оны эхний есдүгээр сард давхардсан тоогоор 5418.4 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 1538.7 (39.7%) мянгаар нэмэгджээ.

Харин энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 2720.5 мянган зорчигч улсын хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 33.1 хувь нь Замын-Үүд, 27.4 хувь нь Чингис Хаан, 9.6 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Гашуун сухайт, 5.0 хувь нь Шивээ хүрэн, 16.0 хувь нь бусад боомтоор орсон аж.

Улсын хилээр орсон зорчигчдын 2021.5 (74.3%) мянга нь Монгол Улсын иргэд, 699.0 (25.7%) мянга нь гадаад улсын иргэд байна. Хилээр орсон Монгол Улсын иргэд өмнөх оны мөн үеэс 600.4 (29.7%) мянга, гадаад улсын иргэд 178.0 (34.2%) мянгаар нэмэгджээ.

-Манай улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 626.0 (89.5%) мянга нь 30 хүртэл хоногоор зорчсон-

Манай улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 626.0 (89.5%) мянга нь 30 хүртэл хоног, 2.0 (0.3%) мянга нь 60-аас дээш хоног, 7.8 (1.1%) мянга нь 90 хүртэл хоног, 63.0 (9.1%) мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 26.9 хувийг БНХАУ-ын иргэд, 25.4 хувийг ОХУ болон БНСУ-ын улсын иргэд, 3.2 хувийг Япон улсын иргэд, 3.0 хувийг Казахстан улсын иргэд, 2.2 хувийг АНУ-ын иргэд, 13.9 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 413.0 (59.1%) мянга нь эрэгтэйчүүд, 286.0 (40.9%)мянга нь эмэгтэйчүүд байна. Тухайн зорчигчдын,

  • 63.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг,
  • 31.4 хувь нь Европ,
  • 2.7 хувь нь Америк,
  • 1.2 хувь нь Ойрх Дорнод,
  • 0.9 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 49.2 (61.5%) мянга, БНСУ-ын жуулчид 36.5 (29.5%) мянга, Тайван улсын жуулчид 5.9 мянга, Казахстан улсын жуулчид 3.5 (21.1%) мянга, Япон улсын жуулчид 5.1 (31.6%) мянгаар тус тус нэмэгджээ.

Харин манай улсаас гадаад улс руу зорчсон иргэд энэ оны эхний есөн сард 2020.8 мянга болж өмнөх оны мөн үеэс 583.3 (40.6%) мянган хүнээр өссөн үзүүүлэлттэй байна. Улсаар нь авч үзвэл БНХАУ руу 502.6 (51.4%) мянган хүн, ОХУ руу 42.4 (22.1%), Япон руу 6.6 (23.3%) мянган хүн, БНСУ руу 19.1 (17.0%) мянган хүн зорчсон нь голлон нөлөөлсөн аж.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1258.9 (62.3%) мянга нь эрэгтэйчүүд, 761.8 (37.7%) мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 1936.7(95.8%) мянга нь 30 хүртэл хоног, 3.4 (0.2%) мянга нь 60-аас дээш хоног, 9.9 (0.5%) мянга нь 90 хүртэл хоног, 70.1(3.5%) мянга нь 90-с дээш хоногоор гадаадад зорчсон байна.

Давхардсан тоогоор 2766.0 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 618.0(28.8%) мянгаар өсжээ. Тухайлбал,

  • 45.3 хувийг ачааны машин,
  • 21.3 хувий гачааны вагон,
  • 19.4 хувийгсуудлын машин,
  • 14.0 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2024 16:52

Хилээр орж ирсэн гадаад зорчигчдын хувийг нэмж бодохоор 100% гарахгүй юм

Зочин
Зочин
11 сар 1, 2024 16:57
Reply to  Зочин

Аан уучлаарай. Орос солонгос 2 улсынх гэхээр таарсан байна. Зөв тооцоолж гаргасан сайн нийтлэл байнаа

Холбоотой мэдээ

Back to top button