Нийгэм мэдээ

Нягталъя: Саудын Арабын цөлд хамгийн сүүлд 2018, 2022 онуудад цас орж байжээ

Сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээгээр "Саудын Арабын Аль-Жавфд анх удаа цас, том хэмжээний мөндөр орсон нь цаг уурын түүхэнд байгаагүй үзэгдэл болжээ" гэсэн мэдээлэл хөврөөд буй.

Бид уг мэдээллийг нягтлаад үзэхэд, Саудын Арабт цас орсон анхны тохиолдол биш юм. Хамгийн сүүлд гэхэд 2012, 2016, 2022 онуудад агаарын температур тэгээс доош хэмд хүрч цас орж цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байжээ. Мөн тус нийтлэлд орсон зургийг нягтлаад үзэхэд 2018 болон 2022 оны зургууд байв.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Ойрхи Дорнодын цаг уурын төлөв байдал өөрчлөгдөж, хамгийн хуурай бүс нутгуудад ч нөлөөлж байна. Энэ нь нөгөө талаар оршин суугчид болон зочдод дэлхийн хамгийн дулаахан бүс нутагт ховор тохиолддог өвлийн үзэгдлийг мэдрэх боломжийг ч олгосон байна. Ойрын өдрүүдэд тус бүс нутагт хур тунадас орох төлөвтэй байгаа аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button