НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

МИАТ: Улаанбаатар-Сөүл чиглэлийн 2024 оны нэг сая дахь зорчигч тодорлоо

МИАТ ТӨХК өнөөдрийн /2024.11.08/ ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр тус компанийн энэ оны зорчигчийн тоо нэг саяд хүрлээ.

МИАТ компанийн 2024 оны нэг сая дахь зорчигчоор Б.Гандулам гэх эмэгтэй тодорсон байна.

Тэрээр энэ удаад хоёр охинтойгоо хамт явж байгаа бөгөөд МИАТ компанийн зүгээс агаарын хөлгийн бизнес ангиллаар зорчуулж, дараагийн удаа хүссэн чиглэлдээ гэр бүлийн хамт үнэ төлбөргүй нисэх эрх болон дурсгалын зүйлсээр бэлэг барьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 10:43

баяр хүргэе, МИАТ-аар нисэхэд эх ороноороо бахархадаг даа

Холбоотой мэдээ

Back to top button