Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдорж: МАН яах нь хамаагүй. АН-ынхан чуулгандаа сууж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэ

УИХ-ын баасан гарагийн /2024.11.08/ чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авч байгаа юм.

Гэвч гишүүдийн асуусан асуултад хариулах Засгийн газрын сайд нар хуралдаанд алга байна. Мөн асуулт асуух зарим гишүүд алга байна.

Энэ талаар УИХ гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Хариулах хүн байхгүй байна. Сангийн сайд танаас асуулт асуулаа алга байна. Нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан танаас асуулт асуулаа алга байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танаас асуулт асуулаа алга байна. Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гарчхаад байгаа шүү.

Ц.Идэрбат гишүүн асуулт асууя алга байна. Ж.Ганбаатар гишүүн асуулт асууя алга байна.  С.Ганбаатар гишүүн асуулт асууя алга байна. Энэ АН-ын гишүүдэд хэлэхэд гишүүдийн урдуур үг хэлнэ, асуулт асууна гэж нэр өгчхөөд алга болчихдог байж болохгүй. МАН-ынхан алга болбол болно л биз. АН-ынхан нэр өгсөн бол асуулт асууж сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М.Цэвээндорж
М.Цэвээндорж
11 сар 8, 2024 19:07

АН аас их хур�##�д сонгогдсон болон жагса�##�таар орсон гишүүдээ их хур�##�,засгын газрын үйл ажиллагаанд оролцож улсын эрх ашигын төлөө ажиллаж байгаа эсэхээр чинь үнэлж байгааг санаж яв!

Холбоотой мэдээ

Back to top button