Нийгэм мэдээ
Өмнөговь аймаг ₮350 саяар гал унтраах робот авчээ
Өмнөговь аймагт анхны гал унтраагч роботтой болжээ. Энэ оны долоодугаар сард тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 350 сая төгрөгийн тендер зарлаж, гал унтраах робот худалдаж авчээ.
Энэхүү гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Манай улсад энэ төрлийн гал унтраах робот Онцгой байдлын албаны хэд хэдэн ангид байдаг бөгөөд орон нутагт анх удаагаа автомат роботтой болж байгаа юм.
Робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг, секундэд 60 литр усыг 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар юмнийхэн нь робот байх вэ дээ, өөрөө нисээд очихгүйгээс хойш ямар ч ялгаагүйгазраас л дээш шүршиж байна шүү дээ. зүгээр л усыг өндөрт сайн шахдаг насос л байна шүү дээ. Монголчуудыг энэ төрийн �##�бадууд дэндүү доромжлоод байна уу даа. 350 сая хүрдэг ус шахдаг насос гэж юу байхав дээ, нарийн тоноглолтой Ландкрузерээс л унтэй ус шахдаг насос л байна шүү дээ. Ш�##�гуулах шаардлагатай. Бас робот гээд нэр өгчихсэн царчихсан нохдууд шүү.
Нээрээ тийм л юмдаа, усаа нилээн хүчтэй шахдаг л насос юм бна.